Эко-сургууль хөтөлбөрийн үндэсний IV чуулган эхэллээ. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг энэхүү ОУ–ын хөтөлбөр нь дэлхийн 67 улсын 52000 орчим сургуульд хэрэгжиж байгаа юм. Монгол улсаас 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг бүртгэгдээд байна.
Чуулганыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нээж үг хэлсэн юм.
Т.Ням-Очир: “Аль ч салбарт хөгжлийн зорилтын гол суурь нь боловсрол юм. Тэгвэл сургууль цэцэрлэгүүд боловсролыг түгээгч анхан шатны нэгжийн хувьд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах нь чухал. Яамнаас сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах үүднээс эрсдэлийн төвшинг тогтоох ажлыг өргөн хүрээнд зохион байгуулсан. Дотуур байрны орчны стандартыг боловсруулаад байна. Орчны аюулгүй байдлын стандарт боловсруулахад эко сургууль төслийн хүрээнд хийж байгаа ажил арга хэмжээ дэмжлэг болж байгаа юм. Эко сургууль” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг оновчтой зохион байгуулах хүрээнд сайн жишээ туршлага, шинэ санал гарч байгааг дурдах нь зүйтэй”
Өмөн нь Олон Улсын нэр хүнд бүхий шагнал болох “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл 45 сургууль, “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл 25 сургууль, “Ногоон туг” өргөмжлөл 3 сургууль авчээ. Энэ жилийн “Эко сургууль үндэсний 4 р чуулган”-ны үеэр шинээр 24 сургууль “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, таван сургууль “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл, долоон сургуулт “Ногоон туг” өргөмжлөл авч байна.
БСШУСЯ, БОАЖЯ болон Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/ -ийн гишүүн Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ хамтран зохион байгуулж байгаа тус чуулганаар эко сургуулийн төлөөлөгчид “Эрүүл, аюулгүй, ногоон орчин” сэдвийн хүрээнд БСШУСЯ–наас боловсруулж байгаа “Сургуулийн орчны стандарт”-д санал өгөх юм.
2018 оны долдугаар сарын 04- өдөр Засгийн газраас батлагдсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөр болон тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Монгол Улсад хэрэгжиж байгаа ОУ–ынэко сургууль хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, сургуулиудын тоог нэмэгдүүлж, улмаар 2022 он гэхэд нийт сургуулийн 50 хувийг хамруулах тухай тусгажээ.





Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
