Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл хүүхэд эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Өнөөдөр Баасан гариг хэдий ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр амралтын өдөр болгон зарласныг эс тооцон энэхүү зөвлөгөөнд оролцогчид салбарынхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр олуулаа цугларчээ. Амралтын өдрөөр ажиллаж асуудлаа ярилцаж байгаа тэдэнд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм хүүхдийн эмч нар,
Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зочид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Манай хүн амын 36 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг, Монгол Улс үндсэндээ хүүхэд, залуучуудын орон билээ. Бид үүнийг сайн мэднэ. Тийм учраас хүүхэд, залуусыг эрүүл саруул өсгөн бойжуулахад эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар чухал ач холбогдолтой.
Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэх олон улсад тогтсон жишиг бий. ХХ зууны эхээр Монгол Улс 600 мянган хүн амтай, нярайн бараг 50 хувь нь төрөх үед болон төрсний дараа энддэг байжээ. ХХI зууны эхээр буюу 2015 он гэхэд Монгол Улс нярайн эндэгдлийг эрс багасгаж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэгээр шалгарсан байдаг юм байна.
Мянганы хөгжлийн зорилтыг хангаж, мянган амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийг 4.7 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 5.2 дахин бууруулахад хүүхдийн эмч , асрагч, сувилагч нарын оруулсан хувь нэмэр, сэтгэл зүтгэл нэн их байдгийг хэлэхэд таатай байна.
Цаашид анхаарч, сайжруулах зүйлс бидэнд цөөнгүй бий. Сэтгэл зовоож буй тоонуудыг дурдахад ч хүнд байна. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 86.4 хувь нь өвчнөөр, 13.6 хувь нь осол, гэмтлийн улмаас эндсэн ба 72.6 хувь нь эмнэлэгт, 27.4 хувь нь эмнэлгээс гадуур эндэж байна. Хүйтний улиралд агаарын бохирдол болон амьсгалын замын халдварт өвчний тархалтын улмаас нялх хүүхдүүд олноороо өвдөж, тэднийг хүлээн авах эмнэлгийн ор хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй байгааг өнгөрсөн өвөл биеэр явж харсан. Тэрнээс хойш нөхцөл байдал сайжирсан гэж итгэхгүй байна. Энэ тал дээр салбарын сайд анхаарал хандуулж, Засгийн газар хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.
Гэтэл 2019 оны улсын төсөвт нялх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олигтой хөрөнгө төсөвлөөгүй байгаа. Төсвийн зардлыг танах, ядаж 15 хувийн хэмнэлт гаргах санал хүргүүлсээр байтал УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо зарцуулах мөнгөний тоог 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөсөн эмгэнэлтэй нөхцөл байдал та бидний нүдэн дээр ил байгааг олон бүгдээрээ харсаар, сонссоор бухимдсаар л сууж байна.
Хэрвээ УИХ-ын дарга нь төсвийн зардлыг 10 хувь, Ерөнхийлөгчийн зүгээс 15 хувь хэмнэх санал гаргасныг хэрэгжүүлбэл 500 сая ам.доллар буюу 1,3 их наяд төгрөг сулрах боломж байсан. Энэ мөнгөнөөс эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж болно. Гэтэл та бидний итгэлийг авч сонгогдсон эрхэм гишүүд маань энэ талаар бодохыг ч хүсэхгүй, зөвхөн айсуй сонгуульд л бэлтгээд, хүү багатай нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авахаар уралдаж байгааг л бид харж, эмгэнэн байна. УИХ-ын гишүүн гэдэг бол цэвэр итгэлийн албан тушаал. Тийн байтал олны итгэлийг урвуулан ашиглана гэдэг бол хүлцэж, тэвчиж болшгүй гэмт үйлдэл мөн. Эмч, багш нарын цалинг нэмэх мөнгө байхгүй гэж байсан. Үнэн хэрэг дээрээ ямар их боломж байсныг ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдэлтнүүд хувааж авсан явдал тод харууллаа.
Та бүхэн энэхүү чуулган дээр цаашдын зорилтоо биелүүлэхийн тулд ямар өөрчлөлт, сайжруулалт хийх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой санал гаргаарай. Гэхдээ та бүхний төлөвлөсөн, зорьсон ажил, хөрөнгө оруулалт зөв, оновчтой байх эсэх нь та бүхнээс гэхээсээ илүүтэй салбарын удирдлага, нийт улс орны засаглалд шударга ёс, хуулийн засаглал хэрэгжиж чадах эсэхээс л хамаарна гэдгийг болгоож, тооцно биз ээ.
Бид одоо л эрс шинэчлэхгүй бол, иргэд нийтээрээ шаардаж, засаж сайжруулахгүй бол бүх зүйл хатангиршиж, уруудах доройтох зам руугаа орох чиглэл тодорч байгаа нь Монголын эмгэнэл юм.
Ганц эрүүл мэндийн салбарт гэлтгүй Монголын нийгмийн бэрхшээл, хүндрэл нь дээрээ шударга засаглаж чадахгүй байгаагаас голлон хамаарч байгааг бид бүгд мэдэж байна. Жирийн ажилтан ажилчид, эмч сувилагчид бол ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрсдийн амьдралын бэрхшээлийг хойш тавин хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өдөр шөнө ялгалгүй зогсож байгаа, иргэддээ өөрсдийн боломжоос ч давсан үйлчилгээг үзүүлсээр байгаа та бүхний хичээл зүтгэлд, түмнийхээ төлөөх чин сэтгэлд тань нийт иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлье.
Мөн хэлэхгүй байж болохгүй хэд, хэдэн шүүмжлэл хэлье. Өнөөдөр 21-р зуунд хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад улсын төсвөөр баригдаж байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлгийн байр дотроо халуун, хүйтэн усгүй, бие засах газаргүй байна. Ийм байрыг улсын төсөвт суулгаж, барьсаар байна. Төсвийг үнэхээр иймэрхүү зүйлд үрсээр байх уу, гэдэгт тодорхой санал хэлэх хэрэгтэй. Ялангуяа, салбарын сайд нь тодорхой санал гаргаж, Засгийн газартаа хүргүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн хуралд Сангийн сайдыг оролцуулан үүрэг, чиглэл өгөх хэрэгтэй байсан. Агаарын бохирдол, гэр хороолол гээд олон асуудалд анхаарах хэрэгтэй. Ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхой бус байна. Өнгөрсөн хугацаанд зөвхөн утаанд 500 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн гарч байгаа юу. Үр дүн гарахгүй байгаа. Хамгийн их хохирч байгаа нь эхчүүд болж байна. Төрөхөөс өмнөх эндэгдэл олон гарч байгаа. Бид ямар байдлаар хандаж, хэнд ямар шаардлага тавих вэ, гэдгээ энэ зөвлөгөөнөөр ярих хэрэгтэй. Мөн эмч, багш нар төвөөс алс газар ажиллах тусам цалин нь нэмэгдэж байдаг тогтолцоо байдаг. Алийн болгон бид тангараг өргөсөн нэрээр өөрсдийн эрх ашиг, амьдралыг золиосолж явах вэ. УИХ-ын гишүүд бас тангараг өргөдөг. Эмч, багш нартай л адилхан. Гэтэл тэд тангаргаа биелүүлж эсвэл няцаж байна уу гэдгийг та бүхэн ярилцаарай.
Зөвлөгөөнд амжилт хүсье” гэлээ.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
