Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу холбооны гишүүд болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ш.Ариунаа Монгол дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоон мэдээлэл танилцуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй талаараа санал, бодлоо хуваалцав.
Тухайлбал, тус холбоо ЖДҮХС-гаас төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зээл авсантай холбоотойгоор эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд зээлийн хүртээмж нь ямар байсан талаар санал асуулга явуулахад:
- Дийлэнх эмэгтэй бизнес эрхлэгчид 4-7 жилийн хугацаатай зээл хүссэн
- 15 сая төгрөгөөс – 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээл хүссэн ч
- Санхүүжилт дууссан, төсөл шалгараагүй, тэнцээгүй зэрэг шалтгаанаар зээл авч чадаагүй талаараа хэлжээ.
Мөн тэдгээр бизнес эрхлэгчид нь үнэхээр төсөл нь шалгараагүй, санхүүжилт дууссан, эсвэл надад алдаа дутагдал байж гэж боддог байсан ч төрийн өндөр, дээд албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий иргэд олноор зээл авсан нь ийнхүү санал бодлоо, илэрхийлж, хэд, хэдэн шаардлага тавихад хүргэсэн талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүд:
- ЖДҮХС-гаас хэн, хэн зээл авсан
- Шударгаар шалгуулж байгаа эсэхэд нь хяналт тавих
- Шалгараагүй төслүүд шалгарсан төслүүдийг харьцуулан үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
- Засгийн газрын олон төрлийн сангийн үйл ажиллагааг зохицуулж буй хуулийг сайжруулах зэрэг олон шаардлагаа Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Эдгээр асуудлаар оёдлын, арьс ширний, эрүүл мэндийн зэрэг олон салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд санал хүсэлтээ хэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцав.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
