ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, тус улсын Спортын яамны сайд П.А.Колобковтой уулзаж хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Орос хоёрын улсын найрамдалт харилцаанд спортын салбарын гүйцэтгэж ирсэн үүргийг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа Засгийн газар хоорондын болон спортын холбоодын түвшинд улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дараах хүсэлтүүдийг албан ёсоор тавилаа.
Үүнд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутныг тус улсад суралцуулах квоттой. Иэрх жил энэхүү квотын 20-ийг биеийн тамир, спортын чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хуваарилах саналыг Оросын талд тавьж, захиалгаа хүргүүлсэн байгааг сайд Ц.Цогзолмаа дурдаад спортын багш дасгалжуулагч, менежмент, спортын эмч, сэтгэл судлалын мэргэжилтэн, өвлийн спортын төрлөөр цана, тэшүүр, шорт трейк, зуны спортын төрлөөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг нарийн мэргэжлээр бакалавр, магстрийн түвшинд сургах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн 2020 онд манай улсад зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” олон улсын хүүхэд, залуучуудын спортын их наадмын зохион байгуулалт, оролцооны тал дээр хоёр улс идэвхитэй хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэнээс гадна “Торгоны зам” дагуух олон улсын авто раллиг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зохион байгуулалт хийх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаанд мэргэжлийн холбоодуудыг идэвхжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэнээс гадна өвлийн спортын чиглэлээр ОХУ-ын спортын бааз, дэд бүтцийг ашиглан Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх талаар санал тавьсныг Оросын тал нааштайгаар хүлээн авлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Спортын яам биеийн, тамир спортын салбарт хамтран ажиллах Санамж бичигт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков нар гарын үсэг зурлаа. Уулзалт болон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны зөвлөх О.Очирмаа, БСШУСЯ-ны төлөөлөл оролцлоо. Монгол Улс ОХУ-тай сүүлийн 16 жилийн хугацаанд биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцэлгүй явж ирснийг талууд онцолж энэ удаагийн Санамж бичиг олон жилийн дараа хийгдэж буйгаараа өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
