Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33.6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна.
Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм.
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд 2 дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно.
Eрөнхий сэдэв: “УХААЛАГ УЛААНБААТАР” /SMART UB/
1 үе шат:
2018/11/27 – 2018/12/06
- Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn хаягаар хүлээн авна.
2 үе шат:
2018/12/07
- Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.
3 үе шат:
2018/12/08 – 2018/12/09
- Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм.
Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно.
Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
“Хакатон” гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mn хаягаар авч болно.
Техникийн шаардлага:
Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH (бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна. Үүнд:
- Төслийн слайд танилцуулга,
- Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх,
- Улаанбаатар хотыг ухаалаг болгоход чиглэсэн байх,
- Эдийн засгийн үр ашигтай байна,
- Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ заавал гүйцэтгэдэг байх. Үүнд:
- Вэб апп бол тодорхой хэмжээнд ажилладаг вэб,
- Мобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц апп,
- IOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,
- Чат бот бол дор хаяж бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,
- Бусад технологиуд мөн адил тодорхой эсвэл ядаж доод түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,
- Багууд Асуудлыг олж харсан – Шийдлийг гаргасан – Хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичсэн – Төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтээ эхэлсэн байх шаардлагатай.


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
