Нийт нутгаар хүйтний улирал эхэлж, цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, орон нутагт зорчих тээвэрчид, тээврийн хэрэгсэл бүхий иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарал бүхий авто замын ашиглагч, хариуцагч болон авто тээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг сэрэмжлүүлж байна. Үүнд:
1. Шаардлагагүй үед хөдөө орон нутагт зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөлтэй, техникийн аюулгүй байдал хангагдсан гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх,
2. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын техникийн аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;
3. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх;
4. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс жолооч нарт тээвэрт гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулах үүднээс цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах үеийн авто замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд тээвэрлэлтийг зогсоох арга хэмжээг авч ажиллах,
5. Орон нутгийн зам засвар, арчлалтын компаниудын техник, хүн хүчийг байнгын бэлэн байдалд байлгаж, зам давааг нээлттэй байлгах, олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудын 47 цэгт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсэг болон өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, халтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллахад анхаарах;
6. Орон нутгийн инженерийн шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд (ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо) шаардлагатай түлш, нүүрс, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлж, онцгой үед ажиллах шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллахад анхаарах,
7. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын байдал хангаагүй зам даваа, зорчих боломжгүй болсон, хаагдсан, эвдрэлтэй байгаа авто зам, замын байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч хамтран ажиллах шаардлагатай байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
