Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц бололцоогоо хуваалцах бүрэн боломжтой юм.
Монгол Улсад бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулахад чиглэсэн анхдугаар чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эрхмүүд, хөрөнгө оруулагчид урилгаар оролцох юм.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ БОЛ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
БҮРТГЭЛ 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 18:00 ЦАГТ ХААГДАНА.
Зөвлөгөөнд оролцож шилдэг практик болон ирээдүйн нөөц бололцоог хуваалцах эрхмүүд:
- “Kakao Mobility” компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung
- “Tmon” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin
- БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee
- БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,
- “Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр
- “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ
- “Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай
- “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
