Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХСИС-ийн Соёлын төвд 500 оюутан, залуучуудын оролцоотой зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь залуучуудад жендэрийн тэгш байдлын талаар мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсооход залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, аливаа тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зорилготой юм.
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оюутан залуучууд нэгдэж, урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” сэдэвт нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн зургийг өнгөөр ялган будах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгааргүй мөрөөд”, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Залуу хүний хөгжил, өөрчлөлт ба жендэр”, “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Бямбабат “Сайн дурын ажлаар нийгмийг хэрхэн өөрчлөх вэ?” сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир уулзалтыг нээж, дэлхийн улс орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг хадгалан даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэдэнд тэгш боломж олгох, зөрчигдөж буй эрхийг нь хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
Харин манай улсад баярын ширээ засаж, эмэгтэйчүүдэд бэлэг сэлт өгөх, хамт олон, найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэх төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь үнэн билээ. Тиймээс аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь чухал байна. Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай энэхүү тэмдэглэлт өдрийн түүхийг сөхвөл, анх 1911 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нью-Йорк хотын нэгэн оёдлын үйлдвэрт гал гарснаас 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэйчүүд байсантай холбоотойгоор 1913 оны 03 дугаар сарын 08-нд Европ даяар энх тайвны жагсаал өрнөсөн түүхтэй.
Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд Монгол Улс анх 1955 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 64 жилийн нүүрийг үзлээ. Тогтвортой байдал эдийн засгийн өсөлт, хүний эрхийн төлөөх шилжилтийн гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх явдал бөгөөд хөгжлийн төлөөх бүх үйл хэргийн цөм хэсэгт жендэрийн тэгш байдлыг бий болгох учиртай.
Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг алдагдуулалгүйгээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зөрчигдөж буй эрхийг сэргээх, хамгаалах, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аливаа хүчирхийллийг таслан зогсооход залуучууд Та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг тэмдэглэн хэлье. Мөн өнөөдрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас дэмжин, хамтарч ажиллаж байгаа юм.
“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” үйл ажиллагаа нь 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү олон улсын хөдөлгөөнийг Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Залуучууд бид эерэг өөрчлөлт, зөв хөгжлийг түүчээлэгчид байх ёстой билээ.” хэмээн хэлэв гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
