ГХЯ, МСНЭ-ээс өнөөдөр ГХЯ-нд “Элчин сайд нар ба сэтгүүлчид” уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр ГХЯ, МСНЭ, МҮОНРТ хамтран ажиллах “Медиа тур” төслийн нээлт боллоо.
Монгол Улсыг гадаадад сурталчлахын зэрэгцээ манай улсад суугаа гадаадын Элчин сайд нарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх “Медиа тур” төслийн санамж бичигт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн “MNB world” сувгийн захирал О.Тэгшгэрэл нар гарын үсэг зурлаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар төслийг нээж хэлэхдээ, “Монгол Улсаа дэлхий нийт, гадаадад сурталчлахын сацуу өөрийн орны иргэд, олон нийтийг дэлхийн дахины талаарх үнэн зөв бодитой мэдээллээр хангах нь манай яамны болон Монголын сэтгүүлчдийн үүрэг бөгөөд энд бидний хамтын ажиллагаа огтлолцон төвлөрч байна. Нэг ёсондоо “Нэг цонхны гадаад бодлого”-ыг хэрэгжүүлэхэд одоо бид хамтран ажиллахаар боллоо” хэмээн онцолсон юм. Тэрээр, “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МСНЭ-тэй хамтран анхны уулзалтыг зохион байгуулсан. Үүгээр МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх үүднээс гадаад, дотоодод уулзалт, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах санал тавьсныг бид хүлээн авсан юм” гэв.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монголын сэтгүүлчдийн болон сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллагын санал санаачлагыг хүндэтгэн хүлээн авч дэмжиж буйд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ГХЯ-ны хамт олон, гадаадын ЭСЯ-дын тэргүүн Элчин сайд нарт талархсанаа илэрхийлээд, “Өнөөдөр бид нэгд, сэтгүүлчдийн байгууллага ГХЯ-тайгаа албан ёсоор хамтран ажиллах, мөн ГХЯ, МСНЭ, МҮОНРТ “Медиа тур” төслийг хамтран хэрэгжүүлж хөтлөн явуулах санамж бичгийг тус тус байгуулж буй онцлогтой”-г тодотгож байв. Тэрээр Элчин сайд нарт хандан онцгойлон хэлэхдээ, “Энэ төсөл нь гадаадын улс орнуудыг Монголын иргэдэд сурталчлахад илүү ойр хамтын ажиллагаа байх юм” гэдгийг тодотгов.
“Медиа тур” төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Тунис, Казахстан, Киргиз, Узбекстан, БНАСАУ, Энэтхэг, Герман, Чех зэрэг 20 гаруй оронд албан айлчлал хийж, аялал зохион байгуулах замаар талуудын оролцоог ханган Монгол Улсаа сурталчлах, тухайн орнуудын хөгжлийн загварыг сурвалжлахын сацуу гадаад орнуудад ажиллаж буй ЭСЯ-дын үйл ажиллагааны мэдээг олон нийт, иргэдэд хүргэх юм.
Төслийн хүрээнд сэтгүүлчид бэтгэсэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлгээ МҮОНРТ-ээр цацан аялал жуулчлалын шинэ суваг бий болгох юм. Түүнчлэн гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан өөрийн орны түүх, соёл, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалыг сурталчилж, бэлтгэсэн нэвтрүүлгээ олон улсын томоохон сувгуудаар цацах юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
