Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзул эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнууллаа.
Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.
Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа усанд унаж аюултай байдал үүсчээ. Ойр хавьд сэлж чаддаг хүн байгаагүй ч З.Баянзул самбаачлан ойр байсан автомашины хийлсэн дотуур хаймрыг хүзүүндээ углаж түрүүлэн ус руу орон Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Улаанбаатар төмөр замын 20-р сургуулийн 9-р ангийн сурагч Солонгоогийн алтан амийг аварчээ.
Хоёр дахь хүүхэд болох Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Улаанбаатар төмөр замын 20-р сургуулийн 9-р ангийн сурагч Халиунаа нь нэлээн удаан хугацаанд усанд амь тэмцэн самардаж байгаад мөн л живж эхлэх үед Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны дарга, Үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү уснаас гаргасан байна.
Ш.Даваахүү, З.Баянзул нар нь өөрийн амь насыг үл хайхран дээрх 2 охины амийг аварч иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар гардууллаа.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
