Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Японы ОУХАБ ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүмийг хүлээн авч уулзлаа.
Ноён Сато Мүцүми нь 2015 оны 3 дугаар сард Монгол Улсад томилогдож ирсэн. Энэ хугацаанд манай улсын хөгжилд томоохон хувь нэмэр болохуйц төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Уулзалтын эхэнд БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Таныг Монгол Улсад ажиллах хугацаанд нийгэм, улс төрийн байдал тогтворгүй байсанд уучлал хүсэж байна. Аливаа улсын хөгжлийн явцад тохиолддог саад бэрхшээлийг ойлгож, тогтворгүй нөхцөл байдлыг сөрөн олон сайн төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан таны манай улсад оруулсан хувь нэмэр их гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Одоогийн байдлаар тус яам ЖАЙКА-тай хамтран нийтдээ 8 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнээс буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлэг барих төсөл, Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр болон Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл /3 төсөл/ хэрэгжүүлж байгаа бол Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 4 төсөл, хөнгөлөлттэй зээлээр Инженерийн дээд боловсролын дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсын боловсролын салбарын хөгжил, хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, тус яамнаас Японы Жайка–тай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ирээдүйд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг өндрөөр үнэлж ноён САТО Мүцүми Таныг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж, үнэмлэх олгосныг мэдэгдэхэд таатай байна.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
