Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн билээ.
Мөн өнөөдөр УИХ-ын холбогдох байнгын хороо Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлагчийн илтгэлийг уншиж сонордуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм УИХ-ын гишүүдэд энэ оройн мэндийг хүргэе.
Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоог бүрдүүлжээ. Ялангуяа 2013-2017 оны хооронд дээрх байгууллагуудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байна.
Хууль, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш “дээрээс ирсэн” зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.
Шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй байдал, гэмт хэргийг гэмт хэрэг биш болгож хаацайлдаг жишиг олон жилийн турш үргэлжилж өнөөдөр хэвийн мэт ойлгогддог боллоо. Түүнчлэн хуулийн байгууллагын алба хаагчид хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэрэг хүлээлгэхдээ эрүүдэн шүүх хууль бус арга хэрэглэж байсан нь Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцийг ноцтойгоор зөрчсөн нотлох баримтууд шинээр илэрч эхэллээ. Энэ конвенцийн дагуу Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг бүх арга хэрэгслийг устгах, таслан зогсоох хуулийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байдаг.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас зээл авч олон зуун сая ам.долларын өрөнд оруулсан хэрэг, Тавантолгой нүүрсний ордыг хуйвалдан гаднынханд олон жилээр өгөхийг завдсан хэрэг, эзэд нь тодорхой, үнийн дүн нь тодорхой олон зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч утаа буураагүй “утаагүй зуухны” хэрэг, төрийн албыг мөнгөөр арилжсан “60 тэрбум”-ын хэрэг, Шинжан Шинфан компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс хулгайгаар алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэг гэх мэт иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна.
Төрийн албаны тухай хууль тогтоомжид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй бол хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлдөг, хариуцлага тооцдог тогтолцоо байгаа. Гэтэл дээр дурдсан хэргүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ногдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өнөөдөр хараат бус байдал гэсэн хуулийн хамгаалалтан дор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилсан болно.
Мөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан саналыг тусгасан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу Улсын Их Хурал нь төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх үүргийн дагуу нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж өгнө үү гэж хүсье.
Баярлалаа” гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
