Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт Монгол улсын 2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хийлийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай асуудлуудыг хэлэлцэв.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөснөөс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин иржээ.
Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг байгуулжээ.
Хотын захирагч С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллая. Дүүргийн дарга нар энэ асуудлын хүрээнд баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц гаргалгаа байгаагаа ярилцах хэрэгтэй. Цаашдаа сургууль цэцэрлэггүйгээр томоохон орон сууцны хотхоны төлөвлөлтөд зөвшөөрөл олгох ёсгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар нэг байранд байж ажлаа нэгтгэж чадахгүй, бие биенээ рүүгээ албан бичиг шидэлж, ажил гацаадаг явдлаа болих ёстой” гэв.
Түүнчлэн Засаг даргын үүрэг даалгавар болгосны дагуу сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судлаж хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн удирдлагуудад чиглэл болголоо.
Хилийн цэсийн маргааны асуудлыг шийдвэрлэлээ
Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу газрын нэгдмэл сангийн тайланд нийслэлийн нутаг дэвсгэр 470.4 мянган га талбайтай гэж бүртгэгдсэн. Нутаг дэвсгэрийн хэмжээнд Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн давхцалтай хэсэг болох 54 мянган га газар нутаг багтдаг талаар тэрбээр дурьдлаа. Тус хилийн маргаантай хэсэгт Эрдэнэ сумаас 3259 га Налайх дүүргээс 6101 га газрыг иргэд аж ахуйн нэгжид олгожээ. Газар олгосон асуудлыг хилийн цэсийн маргаан шийдвэрлэгдсэний дараа зөрчлийг арилгахаар төлөвлөж байгаа хэлэв.
Дээрх маргааныг 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолын дагуу шийдвэрлүүлэх саналаа Налайх дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-д уламжилжээ. Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх тогтоолын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналтай байгаагаа НИТХ-д уламжилжлаж,холбогдох тогтоол шийдвэр гаргуулахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
