1991 оноос өмнө тэтгэвэрт гарсан ээжүүд нийгмийн баялгаас арай дэндүү бага хүртэж байна гэсэн гомдол,шүүмжлэл олныг бухимдуулж байсан тэр цаг орд хоцорлоо. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гарамжав нарын санаачлан Их хурлын даргад өргөн барьсан тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл амьдралд нийцжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.
1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, “Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн тэрхүү балагтай заалт өнөөг хүртэл олон мянган ээжийг сэтгэл гонсгор,тарчиг байлгах эх сурвалж болсон юм. Уг заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд олон хүүхэд төрүүлж өсгөснийхөө шанд 35-45 насандаа 32.8 мянган ээж “хүчээр” ч гэх үү төрийн хуулийн албадлагаар ажлаа орхин тэтгэвэрт гарсан. Төр төмөр нүүрээ харуулж, ид хийж бүтээх идэр залуу насанд нь ээжүүдийг тэтгэврийн хөгшчүүл болгосон нь тэр.
Уг заалтын дагуу 15.4 мянган ээж тэтгэвэр тогтоолгожээ. Нийгмийн даатгалын газраас 2018 онд гаргасан судалгаагаар дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь 280 мянган төгрөг, 7.6 мянга нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгааг тогтоожээ. Д.Гарамжав гишүүн болон түүний нөхөд аргагүй эмэгтэй хүний өр зөөлөн сэтгэлээр өчүүхэн тэтгэврээр өчнөөн жил чадан ядан амьдарсан эхчүүдийн төлөө цаг хугацаатай уралдан судалгаа хийж,дорвитой ажилласныг хэлэхэд долигносон долоосон болохгүй билээ.
Одоогоос 29 жилийн өмнөх БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн түүхтэй. Тухайн үед ээжүүдийг олон хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 жил ажилласных нь төлөө ямар ч өчиггүйгээр хоморголон тэтгэвэрт гаргасан нь дэндүү хатуудсан бодлого байсныг эртхэн засаж залруулсан бол гэх харамсал ч бас сэтгэлд хургана. Гэхдээ тэр алдааг эерүүлэн зөөлрүүлж байгаа нь энэ цагт нүдээ олсон зүтгэл болсныг дахин хэлэхэд илүүдэхгүй. Олон мянган залуухан ээжийг нэг л өдөр тэтгэвэрт нь суулгасан хуулийг өөрчлөөсэй гэсэн хүлээлт нийгэм даяар байсан уу гэвэл байсан. Ганцхан түүнийг мэдрэх бүсгүй сэтгэл,хууль санаачлах зориг Д.Гарамжав нарын эмэгтэй гишүүдэд байсанд олон мянган ээжүүд талархан буй. Цаг үеийнхээ золиос болсон олон ээжүүд өнөөдөр баярласнаа хэлж байна. Сайн сэтгэлийн үзүүрт сүү гэдэг энэ билээ. Тухайн үед хуулийн заалтыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон мянга мянган эмэгтэйчүүд уруу доройн зовлон үзэж,наймаа ганзага үүрч, амьдралын эрхээр хатуу бүхэнтэй нүүр тулсан. Ахлах ангийн хүүхдээ сургуулиас гаргаж ажил хийлгэн ядруу амьдралдаа нэмэр авч байснаа ярих ээжүүд ч бий. Юутай ч өнөөдөр ээжүүд бусадтай адил хэмжээний тэтгэвэр авч эхлэх нь гэж бодохоор сэтгэлд нэг л дулаан мэдрэмж төрөх. Тэдний өмнөөс баярлаж байхад тад нар маань бүгдээрээ “Алдарт эх” одон энгэртээ гялалзуулсан Монголдоо гавьяатай хүмүүс гэх бахархал бас сэтгэл огшоох.
Н.Дөл

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮНД МАШ ИХ БАЯРЛАЛАА, УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ. МИНИЙ ЭЭЖ 6 ХҮҮХДЭЭР 1991 ОНД АЛБАН ШАХАЛТААР ТЭТГЭВЭРТ ГАРСАН ОДОО 77 НАСТАЙ ХӨГШИН ТАНД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙГААГ ҮҮГЭЭР ДАМЖУУЛЖ БАЙНА.
АМЖИЛТ ХҮСЬЕ, САЙН САЙХАНЫГ ЁРӨӨЕ.