Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд хийв.
Хяналт шалгалтаар хими, физик, биологи, технологийн хичээлийн зориулалтын лаборатори, дадлагын газаргүй, сургууль болон дотуур байрны эдэлбэр газрын хэмжээ бага, Спортын сургууль биеийн тамирын талбай байгуулах эдэлбэр газаргүй, хими, физик, технологи, биологи, эрүүл мэндийн хичээлийн дадлага ажлын урвалж бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал дутагдалтай, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дагалдах шинжилгээний бичгийг авч хэвшээгүй, технологи карттай боловч мөрдөж ажилладаггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэггүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн, тухайн онд хэрэглэх химийн бодисын жагсаалтад орсон химийн бодисыг /жавелион-52%/ ариутгал, халдваргүйтгэлд хэрэглээгүй, дотуур байр нь угаалга, хатаалгын өрөө болон угаалгын машингүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Иймд илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, шалгалтын дүнг удирдах ажилтан болон хамт олонд танилцуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
