Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийн зарим гишүүдийн хамт Хэнтий аймагт ажиллаж байна. Ням гарагт Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сум, Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.
Ерөнхий сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар дээрх сумдын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр шийдвэрлэсэн юм.
40-50 жилийн насжилттай Жаргалтхаан сумын дунд сургууль, Мөрөн сумын соёлын төвийн барилгууд цаашид сургалт, соёл, хүмүүжлийн ажил явуулахад бэрхшээлтэй болжээ. Тиймээс Жаргалтхаан суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль, Мөрөн суманд 240 үзэгчийн суудалтай шинэ соёлын төв барихаар шийдвэрлэв.
Жаргалтхаан, Мөрөн сумдын цэцэрлэгийн барилгууд хэдийгээр шинэвтэр боловч дээврээрээ хурын ус алдаж, хана туургад нь мөөгөнцөр үүсэх эрсдэл бий болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үзээд барилгын компаниудын хариуцлагагүй гүйцэтгэлээс болж, шинэхэн байшингуудад засвар нэхэж байгаа нь харамсалтай. Тиймээс одоо хийгдэж буй ажлуудад орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, норм стандартын дагуу хүлээн авч байхыг анхааруулав. Хариуцлагагүй гүйцэтгэгчдийн жагсаалтыг гаргаж, цаашид тендер шалгаруулалтад оруулахгүй байх юм байна.
Жаргалтхаан суманд ажиллах үеэр Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит олон улсын уралдааныг дөрвөн жил тутамд зохион байгуулж байх тухай Засгийн газрын тогтоолыг зохиолчийн төрөлх нутгийн удирдлагуудад гардуулан өгөхөд нутгийн иргэд алга нижигнүүлэн хүлээн авлаа. Тус сумын сургуульд Б.Шаравын нэрэмжит танхим, дуу бичлэгийн студи байгуулагдаж, ирээдүйн авьяастнуудыг бэлтгэж эхэлсэн байна. Уг танхимыг нээснээс хойш Жаргалтхааны хүүхдүүд Хэнтий аймгийн хэмжээнд болдог “Яргуй” наадамд гурван удаа тэргүүн байр эзэлж, төгсөгч Ц.Пүрэвсүрэн нь ОХУ-ын Москва хотод хөгжмийн зохиолчийн ангид суралцаж байна гэж дуу, хөгжмийн багш Д.Алтангэрэл ярилаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
