1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын 74 жилийн ой нь болж байна.
Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.
Эдгээр түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун редакторлан эрдэмтэн, түүхчдийн хамт эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэйгээр гаргасан юм.
Нөр их хөдөлмөрөөр бүтээсэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Баримт-гэрэл зургийн цомгийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун Монголын түүх, улс төр, Орос-Монголын харилцаа, цэрэг дайны түүхээр суралцагч аспирант, докторант, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч хэн бүхэнд зориулан “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номын эхийг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим www.president.mn хуудсаас уншихаар оруулав.
Та номыг энд дарж татаж авах, унших боломжтой.
Мөн 1941-1945 оны хооронд Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэн, улаан армид ямар тусламж үзүүлж байсан талаарх тоо баримтыг агуулсан доктор, профессор С.Чулууны бичсэн товч мэдээллийг энд дарж уншина уу.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
