Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Сүхбаатрын зүүн, Дорнодын баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас орж, цасан шуурга шуурч нутгийн зүүн хагаст хүйтэн хонохыг анхааруулж байна.
|
2019 оны 05 дугаар сарын 12-ны 20 цагаас 05 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Орхон Сэлэнгийн сав газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө дулаарч Дархадын хотгороор 7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
|
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 градус, зүүн хэсгээр 12-17 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй, Дорноговийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
