“МҮИС брэндээр оюунаа гоёцгооё” уриатай МҮИС энэ Бямба гарагт болох “Улаанбаатар марафон 2019”-ыг хамтран зохион байгуулж байна. МҮИС нь 250 гаруй мэргэжлээр 15000 гаруй оюутанг 11 салбар сургуульдаа сургаж мэргэжилтэн бэлтгэж байна. МҮИС нь Монгол улсын боловсролын салбарт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Монголын хамгийн том их сургууль юм. Сургуулийн удирдлагууд гадаад хамтын харилцааг чухалчилж дэлхийн 26 орны 50 гаруй их сургуультай гадаад хамтын ажиллагаатай ажилладаг ажээ.
МҮИС 2018 онд 20 жилийн ойн хүрээндээ 15 давхар олон улсын жишигт нийцсэн сургалтын орчинг бүрдүүлсэн дэргэдээ эмнэлэгтэй “MNU TOWER” сургуулийг бүтээн байгуулсан билээ.
Энэхүү бүтээн байгуулалтын 1-6 давхар нь бүхэлдээ Монголдоо анхдагч ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 200 ОРТОЙ ЭМНЭЛЭГ болох гэнэ. Мөн дээрээ 4 нисдэг тэрэг буух талбайтай учир яаралтай тусламжийг цаг алдалгүй авах тал дээр маш сайн анхаарсан гэдгээ сургуулийн удирдлагууд онцолж байлаа. “MUIS TOWER”-ын 7 давхар бүхэлдээ ИННОВАЦИ технологийн төв болж, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих таатай орчинг бүрдүүлж байгаа гэнэ. Мөн Монголдоо анхдагч 24 цагийн НОМЫН САН-г бүтээжээ. Энэ номын санд бүх сургуулийн оюутнууд амрангаа ном уншиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

Сургуулийн удирдлагуудын гол зорилго нь эх орондоо Дэлхийн шилдэг сургуулийн орчинг бүрдүүлж, оюутнуудаа тав тухтай орчинд чанартай боловсрол эзэмших боломжоор хангаж, ирээдүйн шилдэг удирдагчдыг бэлтгэх юмаа. Тэд хөдөө орон нутгаас ирж суралцдаг оюутнуудынхаа амьдрах орчинд онцгой анхаарч ОЮУТНЫ ОРОН СУУЦ-ыг барьжээ. Энэхүү орон сууц нь оюутны дотуур байрнаас илүү тухтай, орчин үеийн залуу гэр бүлд зориулсан орон сууцны загвараар бүтээгдсэн учир оюутан залуус чөлөөт цагаараа бие бялдраа хөгжүүлэх боломжийг хангасан төвүүд болоод кофе шоф зэргийг шийдэж өгсөн учир оюутан залуус болоод эцэг эхчүүдэд маш их таалагддаг байна.
20 жилийн хугацаанд хурдтайгаар хөгжиж, дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг хийж байгаа хамт олон энэ 2019 онд Олон улсын тэргүүлэх зэргийн их сургууль шалгаруулах төсөлд Азийн Вьетнам, Камбож, Тайланд зэрэг 5 улсын их сургуультай амжилттай өрсөлдөж, 20 жилийн дотор бүтээн байгуулсан амжилтаараа дэлхийн шилдэг сургуулиудын жишигт нийцэж, шилдгээр шалгарч Монголдоо анхдагч ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ болжээ.
МҮИС нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 6-дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийг хамтран зохион байгуулж байна. Хамтран ажиллах хүрээндээ МҮИС-ийн хичээлийн 2-р байрны “Оюутан кино театр”-т МАРАФОНЫ ШҮҮГЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ, СЕМИНАР –ийг зохион байгуулсан байна.

Мөн “Улаанбаатар Марафон-2019” ОУ-ын гүйлтэд 1000 оюутнаа нэгдүүлж хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 300 оюутан зохион байгуулах комисст ажиллаж, 700 оюутан гүйлтэд нэгдэж авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөх гэнэ.
Сургуулийн удирдлагууд оюутан залуус, багш ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, олон улсын чанартай тэмцээн уралдаанд идэвхтэй хамруулж, дэмжин ажилладаг учир “Улаанбаатар Марафон-2019” ОУ-ын гүйлтэд нэгдсэн 700 оюутнаа амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Нийслэлийн БТСХорооноос нийслэлийн иргэдийг идэвхтэй хамтруулах хүрээнд 9 дүүрэгт 9 цомыг аялуулдаг уламжлалтай. Өнгөрсөн мягмар гарагт БГД-ийн 99 дэх цомыг БГД-ийн БТСХорооны дарга Б.Дамба МҮИС-д хүндэтгэлтэйгээр гардуулж өгчээ. Энэ үеэрээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, зохион байгуулах гол ажлыг гүйцэтгэж байгаа МҮИС-ийн хамт олонд халуун баяр хүргэж, “Улаанбаатар марафон 2019”- д амжилттай оролцохыг ерөөлөө.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
