Олон Улсын Музейн өдөрт зориулав
1. МОНГОЛ УЛСАД МУЗЕЙ ҮҮССЭН БҮРЭЛДСЭН ТУХАЙ
“Музей” гэх үгийг хамгийн анх 1546 онд Италийн түүхч Паоло Жовио нь “Musaei Joviani Descriptio” гэх каталогит анх хэрэглэжээ. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн цуглуулгын нэршилд музей гэх үгийг ашиглах болжээ.
Музей нь эд өлгийн зүйлсийн цуглуулгыг хадгалах, ангилаx, шинжлэн судлан зарим хэсгийг нь үзмэрт дэглэж олон нийтэд үзүүлдэг институт юм.
Соёл иргэншилтэй бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсад музей харьцангуй хожуу үүсжээ. Монголчууд музейд дэлгэн тавих үзмэр төрөл зүйлийг 1921 оноос эхлэн цуглуулж, 1924 оноос цуглуулсан үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх 200 гаруй үзмэр бүхий музейг анх байгуулсан билээ.
1940-1941 онд музейн үзмэрийг түүх, угсаатны зүй, урлаг, байгалийн дурсгалт зүйлийн хэсэгтэй болгон өргөтгөн “Орон нутгийг судлах музей” гэж нэрлэх болсон байна. 1956 онд тус музейг түүх, байгалийн үндсэн 2 тасагтай болгосны гадна палеонтологийн бие даасан шинэ хэсэгтэйгээр өргөтгөн иж бүрэн шинэчлэн “Улсын төв музей” гэж нэрлэжээ.
1960-1990-ээд оны хооронд Богдын ордон музей, Шашны түүх, урлагийн Чойжин ламын сүм музей, Эрдэнэ-зуу, Амарбаясгалант зэрэг түүх уран барилгын тусгай дурсгалын музейн газрууд Улсын төв музейн салбар болон ажилласан түүхтэй.
1966-1973 онуудад бүх аймгийн соёлын жижиг кабинет музейнүүдийг түүх, байгаль, урлаг, угсаатны зүйн булан хэсэгтэйгээр өргөтгөж шинэчлэн байгуулсан.
1990-ээд оноос Монгол Улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдон тухайн үеийн Соёл Урлагийн хорооноос Улсын Төв музейг Монголын Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей болгон шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь 1991 оны эцсээр Улсын төв музей татан буугдаж, түүх, угсаатны зүйн хэсэг нь хуучнаар Хувьсгалын музейн байранд шилжиж, Монголын Үндэсний түүхийн музей, 1991 оноос Улсын Төв музейн байранд Байгалийн түүхийн музейг дангаар байгуулжээ. Энэхүү өөрчлөлтийг хийсэн БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Соёл, урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Зарим музейн бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг шинэчлэх батлах тухай” хэмээх тушаалыг хавсаргав.
2. ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛСОН НЬ:
Олон улсын музейн зөвлөл 1946 онд байгуулагдсан ЮНЕСКО-той албан ёсны холбоотой ажилладаг засгийн газрын бус олон улсын байгууллага юм. Тус байгууллагын 1977 онд Москва хотноо болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI хурлаар жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан байна.
1978 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор “Тус улсын музейн байгууллагыг олон улсын музейн зөвлөл /ИКОМ/-д гишүүнээр элсэхийг БНМАУ-ын Соёлын яаманд зөвшөөрсүгэй” хэмээн тогтсон байна. Гэвч энэхүү тогтоолоор олон улсын музейн зөвлөлд гишүүнээр элсэж амжаагүй бололтой байна.
Шинэ үндсэн хуулиа баталж, ардчилсан нийгэм рүү шилжсэний дараа Олон улсын музейн зөвлөлд гишүүнээр элсэх ажлыг Соёлын сайд Н.Энхбаяр эхлүүлж байжээ. Энэ нь 1993 оны Монгол Улсын Соёлын сайдын тушаалаар Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хороо байгуулах тухай тушаалд “Соёлын яамны удирдлага ОУМЗ-ийн Ази, номхон далайн байгууллагын нарийн бичгийн дарга, сангийн даамал бөгөөд ОУМЗ-ийн Энэтхэгийн үндэсний хорооны дарга доктор, С.С.Бисвастай хийсэн уулзалт ярианы тэмдэглэлийг үндэслэн” хэмээн тус хорооны бүрэлдэхүүнийг баталж, Олон улсын музейн зөвлөл болон Ази, Номхон далайн байгууллагад элсэх ажлыг зохион байгуулахыг тушаасан байна.
Харин 2000 оны 05 дугаар сарын 17-ны Музей удирдах газрын даргын 25 дугаар тушаалд “Олон улсын музейчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” хэмээн зааснаар анх удаагаа Монгол Улсад “ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Үүнээс хойш 19 дэх удаагаа энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байна.
НЭГЭН ЦАГ ҮЕД МОНГОЛЫН МУЗЕЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭЖ БАЙСАН НИЙТ МУЗЕЙЧИДДЭЭ ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!!!

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
