Ирэх жилүүдэд төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд хамгийн хариуцлагатай чухал процесс болоод буй.
“Ардын элч” цахим судалгааны зорилго нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.
2012 оноос явагдаж ирсэн уг судалгаа нь өнгөрсөн жилүүдэд улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглаж, дүнг мэдээлж ирсэн билээ.
Уг судалгааг “Ардын элч” цахим сайтад байршуулан, УИХ, нийслэл, дүүрэг, аймгуудаас “Ардын элч санал асуулга”-д оролцох нэр дэвшигчдийг бүртгэж, 21 аймаг, есөн дүүрэгт ангилан байршуулжээ.
Өнгөрсөн 5 сарын 15-нд албан ёсоор эхэлсэн “Ардын элч” санал асуулгыг 6 сарын 23-нд хааж, нэгдсэн байдлаар эцсийн дүнг мэдээлнэ. Гэхдээ санал асуулгын нэгтгэсэн дүн дууссан ч иргэн таны нэр дэвшигдэд өгөх санал 2019 оны 12 сар хүртэл нээлттэй байх юм. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилэн явагдах үндэсний рейтинг тогтоох цахим судалгааны эцсийн дүн, ард түмний дундаас сонгогдсон “Ардын элч”-үүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлж, “Ардын элч” сэтгүүлээр дамжуулан мөн дүнг хүргэнэ.
Энэхүү судалгаа нь нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно.
Та www.ardiinelch.mn сайтаар орж өөрийн дэмжиж буй нэр дэвшигчид саналаа өгөөрэй.
77330530, 88105683, 911105318 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
