Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа.
Мэдлэг сорих тэмцээний зорилго нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажилд хууль зүйн их, дээд сургуулийн оюутан суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй мэргэжлийн үйл ажиллагааг явуулах хандлага төлөвшүүлэхэд оршжээ.
Тэмцээнд оролцсон багууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, зөрчил үйлдэж, шийтгэгдсэн болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байдалд дүн шинжилгээ хийж өрсөлдөв.
Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг хууль зүйн дээд сургуулийн 6 багийн оюутан, суралцагчид оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус их сургуулийн “Эрх зүйн хамелеон”, Монголын Үндэсний их сургуулийн “Арга билиг” багууд удаалжээ. Мөн Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн багийн ахлагч нарын илтгэлийг шилдгээр шалгаруулж, тусгай шагнал гардуулсан байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
