Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2019 оны 06-р сарын 17-19-ний өдрүүдэд 13:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Мөн 2019 оны 06-р сарын 20-ны өдөр шалгалтад тэнцсэн 90 залуу мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн хамтаар нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлтой танилцах нэг өдрийн автобустай аялал хийнэ.
Тус сургалтад хамрагдсанаар эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна хувь хүний хөгжил, жуулчны хөтчийн талаарх анхан шатны ойлголттой болох, ажлын байранд зуучлагдах боломжоор хангагдах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болох”, 4.6.4-т “Оюутан залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.7.9-т “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлэн, түр болон байнгын ажлын байраар хангах” зорилтуудын хүрээнд тус сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил 450 оюутан, залуучууд хамрагдаж, батламж гардан авсан юм. гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучууд энэ http://child.gov.mn/?p=34703холбоосоор орж, “хөтөч анкет”-ыг татан авч бүртгүүлээд ubyouthdevelopment@gmail.com гэсэн цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.
Мөн Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод өөрийн биеэр ирж, анкет бөглөх боломжтой.
Холбоо барих утас: 9812-5557, 9712-5557
Тавигдах шаардлага:
– Гадаад хэлний зохих мэдлэгтэй
– Багаар ажиллах чадвартай
– Хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримтлах чадвартай
Сургалтад хамрагдсанаар залуучууд дараах ур чадварыг эзэмших болно:
- Хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болох
2. Эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах
3. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох
4. Аялал жуулчлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох
5. Харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх
6. Эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэл
7. Монгол орныхоо түүхэн соёлын дурсгалт газруудын талаарх өргөн мэдлэгтэй болох
8. Орон орны соёлын ялгааны талаарх ойлголттой болох
9. Хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо бүрдэх


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
