Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газартай байгуулсан 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.
Зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал ноён Шин Дог Юн нар гарын үсэг зурав.

Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэх ба үндэсний төв архивийн баримтат өвийг найдвартай урт хугацаанд хадгалах, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор архивын баримтыг хадгалах, сэлбэн засах, сэргээх, кино,гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын баримтыг микрофильмд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах зэрэг ажлуудыг хийнэ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
