Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:
“Олон жил яригдсан, одоогийн амьдралд саад болж байгаа хэд, хэдэн жижиг зүйлийг засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг одоогийн Үндсэн хуульд байхгүй. /Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй/ Тэгэхээр аймагтай зэрэгцэх хэмжээний хот гэдэг үгийг оруулж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг гэдэг үгнүүдийн дунд нийслэл, аймаг, хот… сум, дүүрэг гэж оруулж байгаа. Ингэж оруулснаар 300 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг цаашид аймгийн хэмжээний хот гэдэг статустай болох боломжтой. Улаанбаатарын найман дүүрэг жишээ нь хот болж болно. Аймгийн түвшний засаг захиргааны нэгж гэсэн үг. Үүнтэй уялдуулан Үндсэн хуулийн 57.3 дах заалт буюу “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэснийг “…эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан…” Засгийн газар саналаа УИХ-д оруулж болдог болгож байгаа. Иргэдийн хурлын саналыг авахгүй гэсэн үг. Хэн нэг 20, 30-хан Иргэдийн хурлын гишүүдээс хамааралтайгаар хот байгуулах ажлаа хойш нь тавьж болохгүй. 30 жил болоход шинээр хот байгуулаагүйн учир энд байна гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, хот гэсэн үг орсонтой холбогдуулан сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болж байгаа. УИХ сумын Засаг даргыг шууд сонгодог хуулийг санаачилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч дүүргийн Засаг даргыг шууд сонгодог хуулийг санаачилж байгаа юм. Тэгэхээр одоогийн дүүрэг аймагтайгаа нэг түвшинд, одоогийн хороо нь сумтай нэг түвшинд очих юм.
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа. Сонгуулийн тогтолцоог холимогоор нэг мандат 54 тойрог болон улс нэг жагсаалтаар буюу пропорциональ гэсэн хоёр системийг нийлүүлж байгаа. Яг ийм системээр Герман улс сонгуулиа явуулдаг.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр зардал өснө гэсэн яриа бий. Гэвч энэ нь эсрэгээрээ. 1992 онд Үндсэн хууль батлагдах үед хүн амын тоо 2 сая байсан. Одоо гурван сая хүн амд УИХ-ын гишүүдийн тоо 114 байх ёстой. Ерөнхийлөгч үүнийг 108 болгож, 54 нь газар нутгийн төлөөлөл байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил гэж төсөлд тусгасан. Иргэдийн хурал, Засгийн газарын хугацаа дагаад 5 жил болно. Үндсэн хуульд байгаа бүх сонгогддог хугацааг нэмнэ гэсэн үг. Дэлхий даяар 5, 6 жил зарим газар үүнээс илүү хугацаатай төлөөллийн байгууллага бий. Бид мөн уламжлалаа харсан. Судалгаагаар 5 жил дотор эдийн засгийн уналт, өсөлт хоёулаа багтаж байна.
УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрх нь 5 жил гэдэг тоог УИХ-ын гишүүд санаачлах эрхгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм.
Байгалийн баялагтай холбоотой одоогийн өөрчлөлттэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал нийлэхгүй байгаа. Төрийн өмч гэдэг үгийг нийтийн өмч гэдэг үг сольж байгаа. Байгалийн баялаг одоогийн болон ирээдүйн монголчуудын өмч. Ямар нэг шийдвэр гаргахдаа нийт өмчийн эзэн болох ард иргэдээс заавал өөрчлөлт оруулж байгаа юм.
Мөн баялаг манайх. Гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах бол гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь зардлаа гаргана. Ашгийн 51 хувьд манайд үлдэх ёстой гэсэн хязгаарлалт оруулж байгаа.
Шүүхийн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулахаар тусгасан. Шүүхийн Ерөнхий зөвлөл бол томилдог байгууллага. Энэ байгууллага өөрийнхөө сонгож томилуулсан шүүхээ түдгэлзүүлэх ажлыг хийхгүй байгаа тул дээрх сахилгын хороо байгуулах санал тусгасан. Дээд
шүүгчийн томилгоо 12 жил байгаа нь буруу гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, шүүгчийг насаар нь томилдог ололт амжилтаасаа ухарч болохгүй гэж үзэж байгаа.
Мөн зөвхөн Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэж үзсэн. Энэ нь пропорциональ тогтолцоотой холбоотой урган гарсан заалт. Нам нь ялж байж Ерөнхий сайд болно гэсэн үг.
Тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахгүй гэсэн хаалт мөн хийж өгч байгаа. 1945 онд бид санал асуулгын дүнгээр тусгаар тогтнолоо урд хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлсэн. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглож байгаа.
Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаагүй байгаа тул Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцээд дэмжих бол авч, дэмжихгүй бол орхиод л явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцдэг журмын тухай хууль бий. Хуульд өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн утга бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн төслийг харгалзан үзээд хэлэлцэн шийдвэрлэж болно.
Долоон байгууллагаас санал авах ёстой. Саналуудыг хуулийн дагуу авсан” гэж хариуллаа.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
