“Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сурч мэдсэн зүйлээ Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагууд болон их, дээд сургуулийн захирлууддаа тайлагналаа. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын тайлант хичээл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд боллоо.
Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байна. Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байна.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ахуй хангамж, нөхцөл байдал сайжирсан, тухайлбал 1000 оюутан цэрэг хүлээж авах чадамжтай цэргийн байртай болж, хичээлийн байруудын тоноглолуудыг сайжруулсан гэлээ.
Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнууд ерөнхий тактик, зенит артиллерийн хичээл, амьд гарах арга ухаан, холбооны болон сэтгэлзүйн бэлтгэл, инженер, химийн бэлтгэл хичээлүүдээр өртөөчилсөн үзүүлэх тоглолтуудыг хийж, цэргийн эрдэмд хэрхэн суралцснаа харууллаа.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдснаар багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, ёс суртахууны хувьд төлөвшиж, үг сонсож сурдаг гэж тус хөтөлбөрийн зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярьж байна.
Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ жил тус хөтөлбөрт 7000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1000 оюутныг шалгаруулан авчээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
