Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчид шимтгэл төлсөн тухай тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр гаргаж өгч эхэлсэн.
Гэвч тус тайланг 2006 оноос эхлэн нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд байршуулж эхэлсэн тул 1995-2005 онуудын хоорондох ажил олгогч болон даатгуулагчийн мэдээлэл програмд бүрэн ороогүй байсан юм.
Үүнээс үүдэн даатгуулагч тухайн жилүүдэд шимтгэл төлж, ажилласан мэдээллээ архиваас шүүлгэхэд хугацаа зарцуулж, хүндрэл учирдаг байсан бол нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эдгээр цаасан суурьтай баримт бичгийг дижитал бүртгэлд бүрэн шилжүүлэхээр боллоо.
Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтийн архивыг бүрэн цахимжуулсан ба цаашид 21 аймаг 9 дүүргийн буюу нийт салбарын хэмжээний баримт бичгийг дижитал бүртгэлд шилжүүлнэ.
Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм.
Дашрамд дурьдахад тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болсон ба архивын баримт ийнхүү бүрэн цахимжвал энэ ажил улам хялбарших юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
