1992 онд байгуулагдсан Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхтгэл гаргах, архивын ажлын туршлага солилцох мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол-Оросын харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 24 дүгээр хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдсан бөгөөд тус хуралдаанаас Халх голын районы орчим Манжуурын хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөнд Зөвлөлт Холбоот Улс ба БНМАУ ялсан ялалтыг хойч үедээ танин мэдүүлж, архивын эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, шинэ шинэ баримтыг судлаачид, олон нийтэд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг хамтран “ХАЛХЫН ГОЛ-1939” түүхэн баримтат үзэсгэлэнг бэлтгэн гаргахаар шийдвэрлэсэн.


Энэ дагуу Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны архивын агентлаг хамтран Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Оросын цэргийн түүхийн төв архив, Оросын кино гэрэл зургийн баримтын төв архив, Оросын Түүхийн нийгэмлэг хамтран “ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд ОХУ-ын холбогдох архивуудаас 133 баримт бичиг, 24 гэрэл зураг, Монгол Улсын төрийн архивуудаас 162 баримт бичиг, 46 гэрэл зураг, Үндэсний төв архиваас 247 гэрэл зураг, 165 баримт илрүүлэн, сонголт хийж, 130 гаруй баримтыг байрлуулж нийтийн хүртээл болгож байна.Үзэсгэлэнд “БНМАУ, Манжго улсын хилийн будилаан зохицуулах бага хурлын төлөөлөгчдийн явуулсан цахилгаан, хурлын тэмдэглэл”, “Халхын голын байлдааны схем зураг, тушаал, төлөвлөгөө”, “Халхын голын дайны нөхцлийн акт”, “Халхын голын дайны гал зогсоох тухай ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Москвад суугаа Японы Элчин сайд С.Того нарын аман хэлэлцээ”, В.М.Молотов, С.Того нарын БНМАУ, Манжго улсын хоорондох хилийг нарийвчлан тогтоох тухай 1940 оны хэлэлцээр” болон дайны үед явагдаж байсан үзэл суртлын тэмцлийн илрэл болсон фронтын сонин, ухуулах хуудас, түүхэн ялалтыг алдаршуулан мөнхжүүлсэнтэй холбогдох Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивуудын ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан Москва хотын Кинохроникын төв студид найруулагч И.Копалины бүтээсэн анхны баримтат киног үзүүллээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ХЗДХЯ-ны дэд сайд Г.Элбэгсайхан, Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга А.В.Юрасов, Эрхүү мужийн Архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад ард улсын тэргүүн А.С Цыденов болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Халхын голын зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны тав-есдүгээр сар” номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939” сэдэвт үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний музейд байрлах бөгөөд та бүхэн таалан соёрхоно уу.
Үзэсгэлэнд тавигдсан баримтаас…
1939 он
Монгол ардын хувьсгалт армийн пулёметчид тэргүүн эгнээнд. /Монгол, Халхын гол/
1939 он
Монгол ардын хувьсгалт армийн пулёметчид тэргүүн эгнээнд. /Монгол, Халхын гол/

Үзэсгэлэнд тавигдсан баримтаас…
1939.03.05
Дорнод аймгийн Буйр нуур сумын “Халхын сүм” хэмээх Ганданчойнхордашпилжейлин хийдийн лам нараас уг хийдийг өөрийн улсад буцаан авч, амар тайван амьдруулахыг хүсч Засгийн газарт өргөсөн бичиг.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар


Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
