Монгол төрийн ой санамж, түүх, соёлын үнэт баримтат өвийг хадгалан хамгаалж, өнгөрснийг одоотой холбож, одоог ирээдүй рүү чиглүүлж байдаг архивын салбарынхан Монгол Улсад орчин цагийн архив үүсэж хөгжсөний түүхт 92 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт” “Архивчдын өдөр-12 дугаар сарын 5” гэж зааснаар энэхүү өдрийг тэмдэглэх албан ёсны шийдвэр анх гарчээ.
1921 оны Үндэсний ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газраас улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх өргөн хүрээтэй бодлого, үйл ажиллагаа явуулсны нэг нь үндэсний түүх, соёлоо хайрлан хамгаалж, соёлын дархлааг сэргээн бататгах, энэ хүрээнд соёлын өвийг судлан бүртгэж, цуглуулан цэгцэлж, хадгалан хамгаалах нөр их ажлыг мөн оны 11 дүгээр сард Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнд хариуцуулжээ. Тус хүрээлэн монголын түүхэнд холбогдох сурвалж бичиг, ном судар, данс харааны зүйлийг бүх аймаг, хошууд төдийгүй хилийн чанадаас цуглуулах нөр их ажлыг гүйцэтгээд 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан 10 дугаар хурлаар “Архивын сан хөмрөгийг хариуцсан ажилтны орон тоо”-г анх удаа баталсныг архивын албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Архивын ерөнхий газраас “Архивчдын өдөр”- ийг анх удаа 2005 оны 12 дугаар сард санаачлан зохион байгуулж, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойтой хамтатган нэлээд өргөн хүрээнд тэмдэглэсэн бөгөөд зохион байгуулах комисс томилж, тусгай төлөвлөгөө гарган, “Хальсанд мөнхөрсөн түүх” сэдэвт 20 минутын баримтат кино хийж, архивын салбарын шилдэг ажилтнуудаа шагнаж урамшуулан, танин мэдэхүйн уралдаан тэмцээн, архивын талаар бичил үзэсгэлэн зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ.

Улсын Их Хурлын дарга Б.Энэбиш Кино, гэрэл зургийн архивын үйл ажиллагаатай танилцаж буй нь (“Хальсанд мөнхөрсөн түүх” баримтат киноноос )

“Зууны мэдээ” сонин. 2005 оны 12 дугаар сарын 5. № 290 (2113)
Харин энд онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Tөрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор архивын салбарын хамт олон энгэрээ мялаасан түүхэн цаг үетэй хамтатган “Архивчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллага болон төв төрөлжсөн архивын удирдлагууд, Архивын ерөнхий газрын үе үеийн удирдлагууд болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нийт архивын салбарын хамт олонд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Архивын ерөнхий газрын албан хаагчдыг ХЗДХЯ, Сангийн яам, ТЕГ, АЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, ДХИС-ийн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.


Архивын салбарт ажиллаж байсан үе, үеийн ахмадууд болон эдүгээ ажиллаж байгаа эрхэм архивч Та бүхэндээ “Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой, Архивчдын өдөр”-ийн баярыг тохиолдуулан ажлын ололт амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
