Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооноос баталсан Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах “OCAC” үнэлгээнд оролцож, олон улсын гэрчилгээ гардан авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх Үндэсний нийгэмлэг боллоо.
МУЗН нь 2014 оноос эхлэн Байгууллагын хүчин чадлын үнэлгээг үе шаттай зохион байгуулж, давуу болон сул талаа тодорхойлж, төлөвлөгөө гарган ажиллаж ирсэн юм. 2019 онд Олон улсын хөндлөнгийн үнэлгээ баг Монгол улсад ажиллаж, МУЗН-ийн хүчин чадлыг үнэлж, гэрчилгээ авах болзол хангасан гэж дүгнэсэн ба үнэлгээний дүгнэлтийг ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, гэрчилгээ олгох шийдвэр гаргасан юм.

Байгууллагын хүчин чадлын гэрчилгээг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхийлөгч Франческо Рокка Швейцарь улсын Женев хотноо болж буй Олон улсын Улаан загалмай хөдөлгөөний их хурлын үеэр гардуулан өгөв.

Франческо Рокка:
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Н.Болормаа Танд болон МУЗН-ийн нийт хамт олон, сайн дурын идэвхтнүүдэд ОУУЗУХСНХ-ны зүгээс болон хувийн зүгээс халуун баяр хүргэж байна.
Миний бие Монгол улсад 2 удаа айлчлахдаа Монголын улаан загалмай нийгэмлэгийн хурдацтай хөгжил, дэвшлийг өөрийн нүдээр харж, урам зориг авсан билээ. Аливаа үйл ажиллагааг урт хугацаанд төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлснээр амжилттай үр дүнд хүрч болдогийг Та өөрийн удирдлага, зохион байгуулалтаар батлан харуулж чадлаа.
Цаашид бусад Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг сайжруулахад өөрсдийн туршлага, чадвараа хуваалцаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
МУЗН-ийн нийт хамт олонд дахин баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсье!

гэж хэлэв. Гэрчилгээ гардуулах ёслолд ОУУЗУХСНХ-ны Дэд Ерөнхийлөгч, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чен Жү, ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бүгд Найрамдах Солонгос улсын улаан загалмайн Ерөнхийлөгч Парк Кёон Со болон ОУУЗУХСНХ-ны Удирдах зөвлөлд Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон Үндэсний нийгэмлэгийн удирдагчид оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
