Архивын ерөнхий газрын албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, түүхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Удирдлагын академийн багш, доктор, профессор Г.Эрдэнэчимэг “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадварыг дээшлүүлэх нь” сэдвээр, тус газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ажилтан, доктор Г.Дашням “1911, 1921 оны хувьсгал ба VIII Богд Жибзундамба хутагт” сэдвээр тус тус сургалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан тус газраас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай хүргэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан иргэд, үйлчлүүлэгчидтэй зөв боловсон харилцах харилцаа хандлагыг албан хаагчдад төлөвшүүлэхэд байгууллагын зүгээс анхаарч, шат дараалсан арга хэмжээг авч байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.
Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жибзундамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд тус газраас Монголын үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХААН НАЙМДУГААР БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТ” баримтын үзэсгэлэнг энэ оны 5 дугаар сард гаргаж, байгууллагынхаа албан хаагчдыг Богд хааны ордон музейтэй танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан.
Жибзундамба хутагт нь 1874 онд Наймдугаар Богдын дүрээр тодорч, 1911 оны 11 сарын 29-нд Монгол Улсын шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хаанд өргөмжлөгдөж, төрийн таван яамыг байгуулсан.
1911 оны 11 сарын 28-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах тэмцлийг эхлүүлэх анхны лүндэнг буулгаж байсан түүхтэй бөгөөд 1921 оны 7 сарын 11-нд Монгол Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөгдсөн.
Наймдугаар Богд Жибзундамба хутагт нь 1911 болон 1921 оны түүхэн хувьсгалын үйл явдалд гол үүрэг гүйцэтгэж, хувьсгалын үйл хэргийг дэмжин, зөвлөлт Орос улсаас тусламж гуйх анхны бичгийг мутарлан үйлдэж, Америк улс руу тусламж гуйсан бичгийг 5 удаа хүргүүлэх зэргээр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх талын дэмжлэг үзүүлж байсан гавьяатай хүн юм.
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
