Нийгмийн даатгалын байгууллага нь “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэглэгчийн хандалт 60 мянгад хүрчээ. Гадаадад оршин суугаа иргэд нийгмийн даатгалын хэлтэст очиж нэвтрэх эрхээ баталгаажуулан нууц үгээ авах боломжгүй байсан.
![]()
Тэгвэл “Гар утасны аппликейшн”, “Даатгуулагчид зориулсан веб” програм хангамжид нэвтрэх эрхээ даатгуулагчид цахим орчинд баталгаажуулах боломжтой боллоо.
Иргэд өөрт холбогдолтой нийгмийн даатгалын мэдээ, мэдээллийг авахын тулд “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг татаж бүртгүүлэх, эсвэл https://daatguulagch.ndaatgal.mn хаягаар хандаж бүртгүүлэх шаардлагатай.
Ингэснээр бүртгүүлсэн цахим шуудан руу баталгаажуулах хаяг илгээгдэх бөгөөд тус хаягаар орж бүртгэлээ баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулж нэвтрэх нууц үгээ авна. Өөрийн мэдээллээ шаардлагатай бол нийгмийн даатгалын дэвтэрнээс харах боломжтой юм.
Хэрэв нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэхгүй бол app@ndaatgal.mn хаяг руу тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий зургаа /гадаадад амьдарч буй бол гадаад паспорт/ илгээнэ.
Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгоно.
Бүртгүүлэх, баталгаажуулахад мэдээлэл зөвлөгөө авах бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber-аар холбогдож болно.
Та эдгээр програмуудыг ашиглан өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх боломжтой. Мөн https://daatguulagch.ndaatgal.mn сайтаас шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэвлэн авч болох юм. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликейшнаар баталгаажуулах програмын хөгжүүлэлтийг хийж байна.
Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авч болно.
Мэдээлэл үнэн зөв тохиолдолд нэвтрэх кодыг имэйл хаяг руу илгээнэ.
Та шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж, хянах боломжтойгоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харж, шимтгэл төлөлтийн лавлагаагаа хэвлэж болно. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
