Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдааныг 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “1-11 дүгээр ангийн сурагчид”, “12 дугаар ангийн сурагчид”, “Мэргэжлийн багш нар”, “Насан хүрэгчид, “Сайхан бичигтэн анги”, “Бичлэгийн бус бүтээл”, “Уран бичлэг” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.
Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн, хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байв.
Үндэсний аваргуудын шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баяр хүргэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар 2025 оноос эхлэн төрийн албанд монгол бичгийг хослуулан хэрэглэх бэлтгэлээ хангаж ажиллах үүрэг хүлээснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг орон даяар зохион байгуулж байх нь зүйтэй гэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд өнөө жил өөрсдөө болон шавь нар, анги хамт олноо олон жил бэлтгэж амжилттай оролцуулж буй эх хэл бичгийн зарим багш нарт Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, мөн БСШУСЯ-ны шагнал “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг, “Жуух бичиг” гардуулж, баяр хүргэлээ.
“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” УРАЛДААНЫ АВАРГУУД:
1-11 дүгээр ангийн сурагчид:
1-р байр:
1-7 дугаар ангийн ангилалд Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо,
8-11 дугаар ангийн ангилалд Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б.Амарзаяа,
2-р байр:
8-11 дугаар ангийн ангилалд Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун,
1-7 дугаар ангийн ангилалд Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,
3-р байр:
Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ
Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б.Хүслэн
Тусгай байр:
– Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Эмүжин,
– Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч Т.Оюунзул,
– Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин,
– Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б ангийн сурагч Э.Хонгорзул
12 дугаар ангийн сурагчид:
-Дундговь аймаг. Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул,
-Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н.Батчимэг,
-Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Ө.Сайнцэцэг,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Зэсмаа нар тодорсон бөгөөд эдгээр сурагчдад МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог уламжлалтай.
Мэргэжлийн багш нар:
1-р байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа
2-р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон-Эрдэнэ
3-р байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа
Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн
– Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор
Насанд хүрэгчид:
1-р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор
2-р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан
3-р байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр
Тусгай байр:
-БСШУСЯ-ны мэргэжилтэн Д.Наранзул
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай
Сайхан бичигтэн анги:
1-р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил
2-р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б.Сүлдбаяр
3-р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр
Бичлэгийн бус бүтээл:
1-р байр: Хөвсгөл аймаг. Жаргалант сум. Ахмад багш Д.Сайнтогтох
2-р байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг
3-р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл
Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа,
– Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар
Уран бичлэг:
1-р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
2-р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
3-р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/
Тусгай байр: О.Энх – Од /чөлөөт уран бүтээлч/
– Т.Хүмүүжилт /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/
Нэрэмжит шагналтнууд:
Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Чингэлтэй дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон.
Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8 “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг.
Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймгийн Хайрхан сумын 10 “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар.
МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10 “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа.
“Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
Б.Должинсүрэн-Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуулийн сургалтын менежер
“Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр:
1.О.Оюунтунгалаг-Хөвсгөл аймгийн БСУГ-ын монгол хэл, монгол бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн
2. Б.Мөнхтуул-Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
3.Б.Ганчимэг-УБ хотын СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
БСШУСЯ-ны Жуух бичгээр:
1.Э.Сүрэнчулуун-Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
2.Д.Уранбилиг-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
3.Г.Ганбаяр-Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
4. Мижиддоржийн Мөнхжаргал-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
