Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилж, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Элчин сайд нарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад төвлөрч, суугаа улстайгаа харилцан ашигтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм.
Тухайлбал, уламжлалт найрсаг харилцаатай Польш улсад манай улсын 1000 гаруй иргэн байнга оршин суудаг бөгөөд тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт нь ажиллаж байгаа 200 гаруй монгол эмч нарын нийгмийн хамгаалал, эмчилгээний лицензийн асуудалд анхаарч, хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг нэмэгдүүлэх чиглэл өгөв.
Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон өвлийн спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзаж, ойлголцолд хүрснийг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт сануулж, үр дүн гаргахыг үүрэг, чиглэл болголоо.
Үүнээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хийгдсэн олон төслүүдийг хэрэгжүүлэхэд техник технологи, ноу-хау хэрэгтэй буйг сануулж, суугаа улсын онцлогт тохируулан улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдгээ байнга ухамсарлах ёстой гээд Элчин сайд нарт ажлын амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрбээр 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байв. 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байсан.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж, АНУ, Япон улсад дахин боловсрол дээшлүүлсэн. Тэрбээр 1987 оноос эхлэн Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд 1989-1990 онд Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газар, 1991-1994 онд ГХЯ-ны Ази, Африкийн газар, Европын газарт, 1995-1998 онд Вьетнам дахь ЭСЯ-нд НҮБ-ын АНДЭЗНК-ын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 2000-2002 онд ГХЯ-нд Хойд Америкийг (АНУ, Канад) хариуцсан ахлах мэргэжилтэн, 2002-2006 онд Оттава дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, 2006-2008 ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын захирал, 2008-2011 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2012-2015 БНАЛАУ-д суугаа Элчин сайд, 2015 оны 06 сараас хойш ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
