Үе үеийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, идэвхтэн бичигчид, уншигч, үзэгч, сонсогч Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт 107 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлье.
1913 онд Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин анх удаа хэвлэгдэн гарч, 220 жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн монголчуудын амьдралын толь нь болж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлжээ.
Тиймээс “Шинэ толь хэмээх бичиг” сонин нь Монголын хэвлэл мэдээллийн салбар, үндэсний сэтгүүл зүйн үндэс суурь нь болсон гэж эрдэмтэд, судлаачид үздэг. Сэтгүүлчид бид энэ өдрийг тэмдэглэсээр олон оныг үдлээ.
Үндэсний сэтгүүл зүйн түүх бол монголчууд бидний 107 жилийн амьдралын түүх юм. Монголчуудынхаа төдийгүй, дэлхий дахинд болсон томоохон үйл явдлыг баринтаглан үлдээж, мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийн төлөө хөдөлмөр бүтээл, идэвх зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан үе үеийн сэтгүүлчдэдээ талархал илэрхийлье.
Өнгөрсөн он жилүүдэд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернет дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсч хөгжин, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
Бидэнд ололт амжилт хийсэн зүйл их бий. Гэхдээ хийж бүтээх, засч залруулах зүйл үүнээс их байна. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хуурамч мэдээллээс иргэдээ хамгаалах, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх хариуцлагатай цаг үе тулгараад байна. Тиймээс сэтгүүлч бүр бичиж байгаа мэдээ, мэдээллээ дахин нягталж, өөрийн ажил мэргэжилдээ хариуцлагатай хандахын зэрэгцээ салбарынхаа хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн төлөө сэтгэл гарган тэмцдэг, үгээ, үйл хэргээ зориулдаг байгаасай хэмээн хүсч байна.
Хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
