Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна. ЭЕШ-ын ямар даалгаврууд дээр шалгуулагчдын гүйцэтгэл ямар түвшинд байсан, бэлтгэгдсэн багш нар хэрхэн зөвлөгөө заавар өгөхийг энэхүү теле хичээлүүдээс Та бүхэн анхаарч, суралцаарай.
Тун удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий Гарын авлага хэвлэн хүргэнэ. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд дээрх бүх Теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм байна.
ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
