Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан онлайн сургалт-марафон 2020 оны 5 сарын 25-29-ний өдрүүдэд боллоо.
Сургалтад нийт 260 гаруй хот, орон нутаг мөн хилийн чанадаас залуус, мэргэжлийн сэтгүүлчид холбогдож марафонд хамрагдлаа. Энэхүү сургалт- марафоны гол зорилго нь залуу, эмэгтэй сэтгүүлчдэд шударга, ёс зүйт сонгуулийн талаар болон түүнийг хэрхэн мэдээлж сурвалжлах тухай, хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн тухай мэдлэг ойлголт өгөх, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог хөхиүлэн дэмжих юм.

Сургалтыг онлайн марафон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 40 орчим сургалтын материалыг оролцогчдод нээлттэй үзүүлж, тав хоногийн турш видео хичээлүүдтэй танилцаж, багшаасаа асуулт асууж, хамгийн идэвхтэй, бүтээлч гурван оролцогчыг марафоны ялагчаар тодрууллаа.
Шилдэг оролцогчоор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн оюутан Ж.Отгондулам, Н.Энхтэнгэр, Баян-Өлгий аймгаас оролцогч чөлөөт сэтгүүлч Л.Юмдүүжин нар шалгарсан юм.
Анх нээлтийн чуулганы үеэр буюу 5 сарын 25-ны өдөр 87 сэтгүүлч чуулганд шууд оролцсон бол марафоны явцад 260 гаруй оролцогчид “GIC-Сэтгүүлчдийн онлайн сургалт” фэйсбүүк группт нэгдэж сургалтад хамрагджээ.



Нийт оролцогчдын 89,8% нь эмэгтэй, 10,2% нь эрэгтэй үүнээс нийт оролцогчдын 67% нь 18-34 насны залуучууд байгаа юм. Мөн Марафоны явца нийт 921 сэтгэгдэл буюу “comment”, 3197 хариу үйлдэл буюу “reaction” байна гэсэн тоон мэдээлэл байна.
Энэхүү онлайн сургалт-марафоны сургагч багшаар их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь залуучууд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн тэдний иргэний оролцоог идэвхжүүлэхэд оршиж байгаа юм.Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийн онлайн чуулган-сургалтыг “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн” (IRI)-гийн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай амжилттай зохион байгууллаа.
Та сэтгүүлчдийн онлайн сургалтын группд нэгдэхийг хүсвэл энд дарж хүсэлтээ илгээнэ үү.
#YouthWomenMongolia #БиднийУлсТөр

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
