Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан төрийн байгууллагад ажиллах сонирхолтой энэ жил их, дээд сургуулиа төгссөн 7 залууг байгууллагадаа дадлагажуулах ажлыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь танхимын болон дадлагын хэлбэрээр явагдаж, байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг танилцуулснаас гадна Төрийн албаны тухай хууль тогтоомж, Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол журмын талаар мэдээлэл өгч, төрийн албанд ажилд орох чиг баримжаа олголоо.

Төрийн жинхэнэ албан тушаалд шинээр томилогдох иргэдэд албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлагыг хангах, ерөнхий болон тусгай шалгалт өгөх, төрийн албанд ажилласан туршлагатай байх зэрэг цөөнгүй шаардлага тавигддаг. Тиймээс залуучуудыг төрийн албанд ажиллахад нь чиглүүлж дадлагажуулах, багаар ажиллах, байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөх, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах талаар олон талын мэдээллийг дадлага-сургалтын хөтөлбөрт багтааснаараа онцлог байв.

Сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүргийн талаарх анхан шатны мэдлэг олгосон тухай батламж гардуулав.

Энэхүү арга хэмжээ нь залуучуудад төрийн албаны босго шалгуур өндөр болсныг ойлгуулж, хүний нөөцийн залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
