Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Баянхонгор аймгаас энэ жил 338 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ОДОНГ НЬ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Эрхэм хүндэт ээжүүд ээ,
Ачлалт эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, аз жаргал, гэрэл гэгээ болсон энхрий үрсээ хайр халамжиндаа өлгийдөн авч, өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.
Өнөөдөр миний бие Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулсандаа туйлын баяртай байна. Баянхонгор аймгаас “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 15, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 323 ээжид чин сэтгэлийн баяр хүргэе. Өнөөдөр бол Та бүхний баярын өдөр шүү!
ЭЭЖ хүн бол энэ хорвоо дээр бидний хамгийн дотнын хүн, ЭЭЖ ЭЭ гэж дуудах үртэй байна гэдэг юугаар ч зүйрлэшгүй эрхэм хүндэтгэл билээ. Ийм л нандин сэтгэл, ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жил бүр талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Энэ сайхан уламжлалыг үргэлжлэхийн хамт монголын төр үүнээс ч илүүг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болох залуу үе, хүүхдүүдийг эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч монгол хүн болгон хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгаж, байгаа бүх боломжтоороо тэднийг дэмжих учиртай.
Цаашлаад төр засаг хүүхэд хамгааллын бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдол өгч, хүүхдүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол монголын ирээдүй болсон хойч үеэ хамгаалж буй хэрэг юм.
Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа болон хонгор нутгийнхаа нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үрс маш олон болтугай” гэлээ.









Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
