Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гаригт Говь-Алтай аймгийн Дэлгэрэх, Алтай сумдад албан томилолтоор ажиллалаа.
Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сум хүртэлх 126,7 км автозамын барилга угсралтыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаанд оролцож, Алтай суманд иргэдтэй уулзаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 4-12 жилийн хугацаанд шийдвэрлэвэл зохих тулгамдсан 8 салбар асуудлыг дараах байдлаар гаргаснаа Говь- Алтай аймгийн иргэдэд сонсголоо.

1. Эрчим хүчний хараат байдлаас гарах,
Эрчим хүчний импортыг бууруулах, дотооддоо эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээгээ хангах, экспортод цаашдаа гаргахаар зорьж буй. Энэ хүрээнд 10 аймагт цахилгаан станц байгуулах улстөрийн шийдвэр гарсан. Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Мөн Тавантолгой, Оюутолгойн бүлэг ордуудыг түшиглэн цахилгаан станцыг тус тус байгуулах ажил хийгдэж байна.
2. Нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх,
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэж, үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Санхүүжилт шийдвэрлэгдсэн. Жилд 1,5 сая/тн газрын тос олборлож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
3. Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах,
Улаанбуудай, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадсан. Энэ онд гурил экспортлоно. Хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг бий болгосноор хүнсний хэрэглээг 100 хувь дотодоосоо хангах боломжтой гэж Засгийн газар түзэж байна.
4. “Цахим-Монгол” болно,
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг дэмжинэ. Төрийн болон бусад үйлчилгээг цахимжуулна. E-mongolia үйлчилгээг нэвтрүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломжтой болсон.
5. Боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулна,
Импортлогч биш, экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ бүх талаар ажиллах боломжоор хангах бодлого явуулна. Ажилгүйдлийг бууруулахын төлөө байна.
6. Хийн хоолой,
ОХУ-БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хийн хоолой барихаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ. Гурван улсын эдийн засгйин коридор байгуулах зорилгоо биелүүлнэ.
7. Нийгэмд шударга ёсыг тогтооно,
Төрийн албанд болон нийгмийн бүхий л салбарт сахилга, хариуцлага дэг журмыг тогтооно.
8. Соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ,
Соёлын яамыг татан буулгаснаас хойшхи 28 жилд дахин сэргээн байгууллаа. Ар иргэдээ соён гэгээрүүлэхэд, хүүхэд залуусыг сургахаас гадна хүмүүжүүлэхэд анхаарна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд цааш хэлэхдээ, “Эдгээр асуудлыг шийдвэл иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Ирэх 4-12 жилийн хугацаанд Засгийн газраас бид энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс цаашид эрчимтэй хөгжих суурь бүрдэнэ гэж үзэж байна. Айл бүрийн амьдрал тэнхлүүн сайхан, амар амгалан аз жаргалтай байгаасай. Үүний тулд улстөрийн талцалаа орхиж, эв нэгдэлтэй байхыг хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм.

Говь-Алтай аймгийн удирдлагуудын хувьд ДЦС-ын дулаан дамжуулах 20 км салбар шугам байгуулах хөрөнгийн эх үүсвэр, барилгын цэргийн анги барих хөрөнгө, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгуулж, нүүрсний орд газрыг эргэлтэд оруулах, архивын барилга барих, цэвэр усны хангамжийн байгууламжийг яаралтай үйл ажиллагааг нь эхлүүлэх гэсэн аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дэмжлэг хүсч буй 7 асуудал буйг Монгол Улсын Ерөнхий сайдад товч танилцуулаад албан бичгээр хүсэлтээ уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
