“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аянд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 21 сургууль, 42 цэцэрлэг нийт 63 байгууллагын 20054 хүүхэд хамрагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох Төрийн дууллын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой хүндэтгэлтэй эгшиглүүлэх, ёс журмыг сурагчдад ойлгуулан, төлөвшүүлэх чиглэлээр 21 сургуулийн 481 бүлгийн 14629 суралцагчийг хамруулан мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

1-5 дугаар ангийн 243 бүлгийн 7755 хүүхдэд бага ангийн болон Монгол хэл, уран зохиолын багш нар сурагчийн дэвтрийн гадна талын хавтсанд төрийн дууллын үгийг байршуулан нааж, утга учрыг тайлбарлаж, цээжлүүлэн, ярилцлага зохион байгуулж ажилласан. Зарим сургуулиуд өглөө хичээл эхлэхийн өмнө /узелээр/ Төрийн дууллыг эгшиглүүлж хэвшсэн байна.
6-9 дүгээр ангийн 172 бүлгийн 4974 сурагчдад ТНУ-ны багш нар цахим хичээл бэлтгэн Төрийн дууллын бэлгэдлийг тайлбарлан, төрт ёс, тусгаар тогтнолоор бахархах, эх орончидтой уулзалт хийх, Төрийн дууллаа дуулж анги нийтийн бичлэгийг сургуулийн цахим хаягаар нийтэлж эцэг эхчүүдэд танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Ахлах ангийн 66 бүлгийн 1900 сурагчдад иргэний ёс зүйн боловсрол хичээлийн цагаар дуу хөгжим, ТНУ-ны багш нар хичээл бэлтгэн орж Төрийн дууллын хүндэтгэл, бахархал, ач холбогдлыг таниулсан хамтарсан хичээлийг зааж байна.

“Торгон хил- Хутагтын нутгаар” сургалт танин мэдэхүйн аялал зохион байгуулж ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн хүмүүжил олгох, байгалийн гайхамшигт газруудыг үзэх, танин мэдэх аяллыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд сурагчид торгон хил, цэрэг хүний амьдралтай танилцаж, орон нутгийн гайхамшигт дурсгалт газруудыг үзэн богино хугацаанд маш их зүйлийг сурдаг. Энэ жилийн аялал Улсын баатар ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн 0129 дүгээр анги байрлалтай танилцах, хилийн багана дээр очиж Төрийн дууллаа хүндэтгэн эгшиглүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
