“COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2785 оюутан гарч байгаа юм.
Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна.
Мөн “Скай” худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу явах 26 автобусаар 1119 оюутан гарч байгааг салбарын яамны холбогдох хүмүүс Авто тээврийн үндэсний төвийн орон нутгийн автобусуудад хүлээлгэн өглөө.
Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
