Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагын удирдагч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсны хөшөөг Монголын Залуучуудын Холбооныхон бүтээн хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж.

Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг.
Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөг нээх үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үе, үеийн залуучуудын байгууллагын ажилтнуудын хүсэл зорилгыг илэрхийлсэн энэхүү хөшөөг байгуулахын ялдамд залуучуудын оюуны боловсролыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэдгээ илэрхийллээ. МЗХ-ны хувьд 100 жилийнхээ ойг угтуулан залуучуудын боловсрол, шинжлэх ухаанч хандлагыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.





Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
