ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай одоогоор харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эдгээр орны оюутнууд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны визийн урилгыг үндэслэн тухайн оронд суугаа ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газраас виз авсны үндсэн дээр хилээр нэвтэрч байгаа юм.
Танхимын журмаар хичээллэх тухай шийдвэр нь ОХУ-тай харилцан хилээ нээгээгүй улс орнуудын иргэдэд огт хамааралгүй тул манай улсын оюутнуудад визийн урилга одоогоор ирүүлэх боломжгүйг мөн мэдэгдээд байна.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэрт ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг гадаадын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр хичээллүүлэх талаарх шаардлага тусгагдаагүй. Ямар ч их дээд сургууль дээрх шийдвэрийг давж, ОХУ-тай хилээ харилцан нээгээгүй улс орнуудын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр суралц гэх шаардлага тавьж албадах эрхгүй. Хэрэв ийм төрлийн асуудал монгол оюутнуудад тулгарч байгаа бол Улаанбаатар хот дахь Оросын хэл, соёлын төвд хандаж асуудлыг тавьж болохыг зөвлөжээ.
ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, халдварын тохиолдол эрчимтэй буурах хандлага ажиглагдаж буй тул цаашид хөрш зэргэлдээ орнуудын оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд тавих бөгөөд тодорхой шийдвэр гармагц цаг тухайд нь мэдэгдэхээ ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд мэдэгдээд байна.
Цар тахлын улмаас эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудад дараах шаардлагыг тавьж байна:
– ОХУ-ын их, дээд сургуулиудын өдрийн ангийн хичээл энэ оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн танхимын сургалтад шилжих боломжтой болсонтой холбогдуулан сургууль бүр өөр өөрсдийн нөхцөл байдалд зохицуулан сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул өөрийн суралцаж буй сургуультай холбогдож нарийвчилсан зааварчилгаа авах,
– ОХУ-ын их, дээд сургуулиудын зарим нь танхимын сургалтанд бүрэн шилжиж байгаа бол зарим нь танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулж байгаа бөгөөд эх орондоо байгаа оюутнуудад нэгдүгээрт, зайн сургалтад хамрагдах өргөдлийг сургуулийн захиргаанд гаргах, хоёрдугаарт, зайн сургалтад хамрагдах боломжгүй бол жилийн чөлөө авахыг хүсэх зэрэг нийтлэг шаардлага тавьж байгаа ажээ.
Манай улсаас ОХУ-ын иргэний их, дээд сургуулиудад 3000 орчим оюутан суралцдаг бөгөөд ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын нэг орчим хувь, эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудын гурав хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ дашрамд дурьдахад, монгол оюутнуудын 90 гаруй хувь нь өөрийн хүсэлтээр одоогоор эх орондоо ирээд байгаа юм.
ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын анхааралд
2021 оны 02-р сарын 17 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
