Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 54 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хичээлийн жилд “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ: (танхимын ба цахим хичээл) АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвтэйгээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго багш нарын судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байна.
Эрдэм шинжилгээний хурлын анхан шатыг цэцэрлэг, сургуулийн түвшинд 12 дугаар сард, дунд шатыг аймаг, дүүргийн түвшинд хоёрдугаар сард, үндэсний түвшинд COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Эрдэм шинжилгээний цахим хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс хоёр үе шатад амжилттай оролцсон нийт 30 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, МУБИС-ийн багш нарын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг ажиллаж байна.
Цахим хуралд нийслэлээс 28 хувь, аймгаас 56 хувь, 16 хувь нь сумын төвөөс оролцож байна. Нийт багш нарын 9 хувь нь зөвлөх, 28 хувь нь тэргүүлэх, 35 хувь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар оролцож байгаагийн зэрэгцээ нийт оролцогчдын 56 орчим хувь нь анх удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байв.
Энэ удаад багш, удирдах ажилтнууд сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц танхимын ба цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт, цаашид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх боломж шийдлүүдийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ирүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
