Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлсэн.
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг.Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, дараах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай:
1/ Сөрөг нэхэмжлэлийг хугацаа алдаж, хойшлуулахгүйгээр даруй гаргахыг үүрэг болгосон хугацаатай, тодорхой даалгаврыг холбогдох Ажлын хэсэгт өгч, биелэлтийг хангуулах;
2/ Оюу толгойн ордыг ашиглахтай холбогдсон гэрээ, хэлцэл болон түүний хүрээнд явагдсан хууль бус, авлигын шинжтэй үйл ажиллагааны талаарх асуудлыг хөндөн гаргах, холбогдох үйл баримтыг зохих журмаар бэхжүүлж, хууль зүйн туслалцаа үзүүлэгчийн санал, зөвлөмжийн хүрээнд улсынхаа эрх ашгийг хамгаалах магадлал, бололцоог нэмэгдүүлэх;
3/ Ажлын хэсгийн үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгаж, урьдчилан сэргийлэх, гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг хянах, иргэний нийгэм, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэн хангах;
4/ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, олон улсын хамтын нийгэмлэг дэх нэр хүнд, аж ахуй эрхлэх үзүүлэлт, нийгэм-эдийн засаг дахь үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдлыг харгалзан уг арбитрын маргааныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэх.
Хоёр.Олон улсын арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах асуудлын хүрээнд зохих судалгааг хийж, санал шаардлагаа зохих Ажлын хэсэг, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд нээлттэй хүргүүлж, идэвхтэй хамтран, хувь нэмрээ оруулж ажиллахыг нийт эрдэмтэн, судлаачдад уриалсугай.
Гурав.Олон улсын арбитрын маргаанд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид худал ташаа, бүрэн бус мэдээлэл ирүүлснийг анхаарч залруулах, худал мэдээлэл ирүүлсэн буруутай албан тушаалтнуудад зохих журмын дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
Дөрөв.Зарлигийн хэрэгжилтийн талаар улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.”

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
