Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан “Сувилагч тандаа баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж сонордуулав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд явж, үнэлж баршгүй гавьяа байгуулан ажиллаж байгаа Монголын нийт сувилагч мэргэжилтнүүддээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр-Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагчид эзэлж, нийт 13.112 сувилагч, мэргэжилтэний 46,3 хувь нь дипломын, 47.8 хувь нь бакалаврын боловсролтой, 20,4 хувь нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, боловсролын докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 171 сувилагч, мэргэжилтэн ажиллаж байна.
Нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд сувилагчдын тоо жил бүр 400-500-аар, эх баригчдын тоо 40 орчмоор тус тус нэмэгдэж байна. Түүнчлэн сувилахуйн салбарт янз бүрийн хугацаагаар мэргэшүүлэн бэлтгэсэн 780 гаруй хүн туслах сувилагчаар ажиллаж байна.
Сүүлийн хоёр жил шахам хугацаанд дэлхий нийтээрээ коронавируст халдварын цар тахалын нөхцөлд ажиллаж, амьдарч, 5 дугаар сарын 11-ний байдлаар дэлхийн 226 улсад коронавируст халдвар тархаж, өвчилсөн иргэдийн тоо 155,7 саяд хүрч, 3,2 сая хүн нас барж, түүний дотор Монгол Улсад 45,936 тохиолдол бүртгэгдэж, 179 хүн нас бараад байна.
Энэхүү халуун цэгт амь нас, эрүүл мэнд, эцэг эх, гэр бүл, хайртай бүхнээ умартан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, мятрашгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэж байгаа эрүүл мэндийн ажилтан Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд дэлхийн хэмжээнд 129,0 сая хүн, Монгол Улсын хэмжээнд 34,230 хүн эдгэрч хэвийн амьдралд шилжээд байна.
Энэ бол коронавируст халдварын халуун цэгт өдөр бүр дайчлагдан ажиллаж байгаа 56 мянга гаруй эмнэлгийн мэргэжилтэн, 13112 сувилагчдын маань хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж, Та бүхэндээ баяр хүргэж байна.
Сувилагч мэргэжилтэн бол өвчтөн, үйлчлүүлэгчид хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвараа зориулж байдаг энэрэнгүй үйлстэн билээ. Өнөө үед сувилагч мэргэжил Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн хэрэгцээтэй 100 мэргэжлийн жагсаалтын хоёрт бичигдэж, сувилагчийн мэргэжил олон улсын түвшинд хамгийн сайн хийгдсэн робот ч орлож чадахгүй мэргэжил хэмээн өргөмжлөгдөж байна. Түүнчлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр эмч, сувилагчийн харьцаа багадаа 1:3 байх нь зохистой гэж үзсэн бол өндөр хөгжилтэй орнуудад уг харьцаа 1:4;1:8 болж сувилахуйн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам нэмэгдэж байна. Энэ бол сувилагчдын мэргэжил олон улсад нэр хүндтэй, хэрэгцээ өндөртэйг харуулж, энэ хэрээр цалин урамшуулал өндөр түвшинд үнэлэгдэж байна.
Харьцуулж үзвэл манай улсад эмч сувилагчийн харьцаа дөнгөж 1:1,4 байгаа төдийгүй эрүүл мэндийн салбарт тэдний гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дутуу үнэлэх, ингэснээрээ мэргэжлийн үнэлэмжийг бууруулах хандлага байсаар байна. Сувилахуйн мэргэжилтнүүдийн дийлэнх нь цалингийн зээлтэй, ажлын ачаалал нь авч буй цалин, урамшуулалтай дүйцэхгүй байгаа нь тэдний ажлын байран дахь сэтгэл ханамж, ажиллах урам зориг, сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.
Бодлогын яамнаас хууль эрх зүйн шинэчлэлт, олон улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн бодлого, стратегийн чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа ч байгууллагын түвшинд хэрэгжилт сул, хэрэгжүүлж ажиллах сувилахуйн мэргэжлийн манлайлагчид цөөн байна. Сувилахуйн мэргэжилд хандах нийгмийн төдийгүй төрийн бодлогын хандлагыг өөрчилж, сувилагч бэлтгэн гаргаж буй боловсролын байгууллагууд орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бэлтгэгдсэн сувилагч мэргэжилтнийг сургах, тэр мэргэжилтнүүд нь төгсч гараад чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг стандартын өндөр түвшинд хүн амд үзүүлдэг тогтолцоог цогцоор нь бий болгох шинэчлэлийг хийх хэрэгтэй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласан 72 дугаар Ассамблейгаас уриалсан сувилахуйн чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтыг мөрдлөг болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч мэргэжилтнүүдийн цалин хангамжыг нэмэгдүүлэх, үүний тулд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тууштай нэвтрүүлж, ажлын гүйцэтгэл үр дүнтэй уялдсан цалин урамшуулал олгох, тэдний мэргэжил боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, сувилахуйн мэргэжилтнийг чанартай, хүртээмжтэй бэлтгэхэд төрийн бодлого чиглэгдэх ёстой гэж үзэж байна. Энэхүү зорилтыг Монголын төр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Эрхэм сувилагчид аа,
Та бүхэнд болон та бүхний гэр бүл үр хүүхдүүдэд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай, ёс зүйтэй хандаж, амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл саруул байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
