Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалавр, магистрантур, адъюнктурын сургалтад алба хаагч, иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:
- Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/
- Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;
- Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;
- Тусгай радио-техникийн систем;
- Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;
- Эдийн засгийн аюулгүй байдал;
- Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;
2. Удирдахуйн ухааны магистрантурын хөтөлбөр (2 жил):
- Хүний нөөцийн удирдлага
- Удирдахуйн ухааны адъюнктурын хөтөлбөр (3 жил)
- Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд
тавигдах шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
- Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн иргэн байх;
- Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад
тавигдах шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
- Төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
- Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй байх.
Удирдахуйн ухааны магистрантурын сургалтад элсэхийг хүссэн
алба хаагчдад тавигдах шаардлага
- Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
- Харъяа байгууллагад мэргэжлээрээ ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
Удирдахуйн ухааны адъюнкурын сургалтад элсэхийг хүссэн
алба хаагчдад тавигдах шаардлага
- Магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ захиалагч байгууллагад ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байх;
- Зэрэг горилох чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн байх;
- Элсэгчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд холбоотой байх;
- Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Алба хаагчид ажлын газрын тодорхойлолт, зөвлөлийн хурлын тэмдэглэлийг албан бичгээр ирүүлнэ;
- Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
- Иргэд их, дээд сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн жагсаалт, сургалтын голч дүн /эх хувь/;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 4×6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
- PCR шинжилгээний хариу;
Бүртгэл
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
- Магистрантур, адъюнктурын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагчдаас Орос хэлний мэдлэгийн шалгалт, ярилцлага авна;
- Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харьяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.
- /Лавлах дугаар: 7019-1044 /
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
