Орхон аймгийн Залуучуудын холбооныхон энэ сарын 6-нд бага чуулганаа хийсэн байна. Орхон аймаг бидний нэрлэж заншсанаар Эрдэнэт хот залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104,5 мянга гаруй хүн амын 60 орчим хувь нь залуучууд байдаг. Эрдэнэт хотын анхны шавыг өнөөгийн Монголын Залуучуудын Холбооны суурь буюу МХЗЭ-ийн илгээлтийн эзэд барьж байгуулсан. Тэр ч утгаараа тус аймгийн залууучуудын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. МЗХ-ны удирдлага шинэчлэгдсэнээс хойш аймаг орон нутаг дахь, бага чуулганы салхийг Орхончууд хагалж, амжилттай зохион байгууллаа. Энэ талаар Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ч.Баярмагнайгаас тодрууллаа.
-Та бүхнийг анхдугаар чуулганаа хийсэнд баяр хүргэе. Чуулганаас ямар үр дүнд хүрэв? Гол хэлэлцсэн асуудал?
-Манай аймгийн Залуучуудын холбоо удирдлага шинэчлэгдсэнээс хойш анхны бага чуулганаа хийлээ. Та бүхэн мэдэж байгаа байх, цар тахлын нөхцөл байдлаас болж, аймгуудын хувьд одоо л бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлээ баталгаажуулж байна. Манай Орхон аймгуудаас хамгийн анхны бага чуулганаа хийж байгаа болов уу. Чуулган амжилттай болж, тэргүүн болон, дэд тэргүүн, тэргүүлэгчдээ баталгаажууллаа. Ингээд манай холбоо тэргүүнээр миний бие, дэд тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Майцэцэг, Г.Ганзориг нар болон нийт 17 тэргүүлэгчтэй, Ерөнхий нарийн бичгийн даргаар Чинзориг нар ажиллаж байна.
-Энэ жил Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Мэдээж энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа байх?
-Тийм ээ. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой гэдэг бол үнэхээр бахархам түүхэн ой. Тэр ч утгаараа төв холбооны зүгээс ч бидний зүгээс ч олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эрдэнэт бол залуучуудын хот. Тэр ч утгаараа залуучууд бид сэтгэл, зүрхээрээ нэгдэж, нийгмээ манлайлан ажиллахаар урам зоригтой байгаа. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтраад баярын арга хэмжээгээ хийхээр ярилцаж байна. Мэдээж МХЗ-ныхоо үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллана.
Энэ жилийн хувьд ирэх есдүгээр сараас Хүүхэд, залуучуудын боловсролын чиглэлээр томоохон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Хүүхдүүдэд нийгмийн сэтгэл зүй болон нөхөн үржихүйн боловсрол олгох томоохон ажлууд хийнэ. Мөн биднийг маш их дэмжин ажиллаж байгаа, аймаг орон нутгийн удирдлагууддаа дахин талархлаа илэрхийлье. Ялангуяа Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нартаа маш их баярладаг. Тэд маань өмнө өөрсдөө мөн Залуучуудын байгууллагад ажиллаж байсан учир бидний ажилд их элгэмсгээр хандаж тусладаг.

Өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд бас тодорхой ажлууд хийж, ахмадаа хүндлэн асрах, ахмад залуу үеийн эргэх холбоогоо сайжруулахаар 240 гаруй ахмадыг сувилалд амраасан. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж, тусласан “Мөнхийн үйлс” сувилахуй ухааны эмнэлгийн үүсгэн байгуулагч, гавьяат эмч Батсайханд болон хамт олонд нь баярласан, талархсанаа илэрхийлмээр байна. Мөн нийт ахмадууддаа эрүүл энх урт удаан наслаарай гэж ерөөе. Мэдээж хэрэг Монгол Улсын хөгжлийн хүч болсон залуучууддаа эв сэтгэлээр нэгдэн ихийг бүтээж, хамтдаа хөгжицгөөе гэж уриалмаар байна.
-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойн жилдээ амжилт бүтээл дуурэн байх болтугай.



Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
