Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр (2021.07.01) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаар 180 гаруй сая хүн халдварлаж, 3.9 сая хүн амь насаа алдаад байгаа тоон мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. Өнөөдрийн байдлаар манай улсын 117.963 хүн коронавирусний халдвар авч 79.602 хүн эмчлэгдсэн бол нас барсан хүний тоо 578 хүрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрээ хойшлуулах саналыг Засгийн газар, Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн энэхүү саналыг хүлээн авч, судалж, шийдвэрлэх хариу өгсөн байна.
Түүнчлэн коронавирусний халдварын эсрэг сан байгуулах санаачилга гаргаснаа зарлаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л боломжоо дайчлан тэмцэж байгааг тэрбээр тэмдэглээд “Харамсалтай нь коронавирусний халдварын улмаас олон хүн амь насаа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам нь Монгол Улсын хувьд түүхэн ой, чухал арга хэмжээ хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн иргэд тодорхой асуудлуудыг хөндөж байгааг Х.Булгантуяа гишүүн дурдав.
Нэн тэргүүнд вакцинд хамрагдаагүй унаач хүүхдүүдийн халдварт өртөх эрсдлийг хөндөж, цаашлаад иргэд, аж ахуйн нэгжүүд бизнесээ ч явуулж чадахгүй байхад Үндэсний их баяр наадмыг хийх нь зөв эсэх асуудлыг тавьж байгаа гэв. Тиймээс Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдүүдийн амь насыг эрсдэлд учруулахгүй байх, улмаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын шинэ нөхцөлд бэлтгэлтэй байх шаардлагын үүднээс Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн саналыг нааштай шийднэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам нь монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт арга хэмжээ хэдий ч дараах гурван зарчмын хүрээнд хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өгөв. Тодруулбал, иргэд дэглэмээ бариад, аж ахуйн нэгжүүд хууль журмаа биелүүлж байхад төр засаг хүн амыг олноор нь цуглуулах эрсдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Улсын Их Хурлаас баталсан Хүүхэд хамгааллын хууль дахь “хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй байх, амь нас нь аюулд өртөх тэмцээн уралдаанд оруулахгүй байх, даатгалгүй уралдуулж болохгүй” гэсэн заалтууд зөрчигдөх нөхцөл үүсэх эрсдлийг төр засгийн бүх түвшинд анхаарч үзэх ёстой гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Санхүү, эдийн засаг, хүний нөөц зэрэг бүхий л бололцоогоо КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, даван туулахад зарцуулах шаардлагатай үе ирсэн учраас хамтдаа хүчин чармайлтаа нэгтгээд наадмыг хойшлуулах хэрэгтэй. Цар тахлын халдвар дарагдсан үед наадмаа сайхан хийж болно гэсэн байр суурьтай байна” гэлээ.
Коронавирусний халдварын улмаас эцэг, эх нь амь насаа алдаж өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь халамжлах тусгай сан байгуулах санаачилга гарган ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан мэдээллээ. 2021 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулах зорилгоор Хүүхдийн төлөө санг байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан тус сангийн үйл ажиллагаа, зориулалтыг өөрчлөх, коронавирусийн халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь дэмжлэг үзүүлэх, эм, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зорилтот бүлэгт халамж үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ зорилгоор Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сарын цалингаа энэ төрлийн үйл ажиллагаанд хандивлаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хүмүүнлэгийн энэхүү үйлсэд нэгдэх уриалгыг гаргалаа.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн саналыг Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бол Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийднэ хэмээн найдаж буйгаа М.Оюунчимэг гишүүн хэлсэн. Мөн коронавирусний халдварын улмаас амь насаа алдагсдад эмгэнэл илэрхийлж, зул өргөх арга хэмжээ зохион байгуулна гэлээ. Мөн цар тахлын эсрэг тэмцэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Коронавирусний халдвар нь бүх улс орнуудад тулгамдаад буй шинэ хүндрэл тул улс орнууд дотооддоо эв нэгдэлтэй, гадаад хамтын ажиллагааны дэмжлэгээр даван туулна гэдгийг тэмдэглэн, эл уриалгыг нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
